Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-04-05 - Эр хүний дэргэд эмэгтэй хүн байхсан

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Ханийхаа дэргэд эхнэр нь, хүүхдүүдийнхээ хажууд ээж нь, аав ээжийнхээ сайн охин нь байхсан гэж чин сэтгэлээсээ хүсна. Эр хүн гэдэг заримдаа хүүхэд шиг санагдаж, ихэр татан уйлаасай гэмээр тийм л царайг гаргадаг "өрөвдөлтэй" ертөнц. Хар нялхаасаа л тэд минь охидоос илүү байх гэж хичээж, ээж аавынхаа "чи эр хүн, уйлж болохгүй" гэсэн угэнд хатуужиж ирсэн хүмүүс. Охин хүүхэд л их сургуульд суралцагь хүү яах вэ? яаж ийж байгаад амиа аваад явна гэж ээж аавууд хүүгээ "гадуурхадаг". Тэр үзлээс болж хангай шиг нөмөртэй эрчүүд минь боловсролгүй гэгдэн хүүхнүүддээ гологдож, гудамжны буланд хоосон шил дэр...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-04 - Хүүдээ

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Амь оруулсан миний багын зураг шиг

Алив хүү минь ижиидээ ир дээ

Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт

Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ

Өлгийн гурван бүсийг нь ээж нь чангалж бүүвэйллээ

Өнө хожтын өдөр олмыг нь чангалж үднэ

Хол яваарай миний хүү

Ганцхан заяах насыг нь ахиухан өг дөө бурхан минь

Галгиж гулгиж яваг дураараа байг үр минь

Галтайхан хархүү миний хүү энэ орчлонг

Гайхуулсхийгээд туулаг ээ

Эрвэлзсэн хүлэг нь жороотойхон байг

Эхнэрийн сайн нь хүүтэй минь ханилаг

Эдийн дээд торгоор биеэ хулдаж

Эрийн сайн нь хүүтэй минь ханилаг

Эвшээсэн нумын хатан сум х...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-04 - Анд нөхөддөө

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амьны хэдэн нөхөдтэй билээ би

Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу

Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу

Цэцэн шүлгээр тургиж сум шиг харваж явахдаа

Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу

Яасныг санамаар байна

Хэдхэн найзаа яримаар байна

Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсгээр сийлж титэм хийгээд өмөсмөөр

Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм

Намрын усан бороо яндан дагаад урсахад

Найзынхаа дэргэд дулаацах гэж гэрээсээ би гардаг

Нанчид бүлээн...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-03 - АРХИ МОНГОЛ 2-ЫН АЛЬ НЬ ТОМ БЭ?

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Байрнаасаа гараад 5 ч алхалгүй хөл дээрээ тогтож ядах 2 ч хүнтэй дайралдлаа. Тэгээд өөрийн эрхгүй архи монгол 2-ын аль нь том юм бол гэж өөрөөсөө асуулаа. Миний жаахан монголын эрчүүд "жигүүртэй" нь дэвж, жижигхэн нь живж архидна. Ядарлаа гэж ууна, задарлаа гэж ууна, ялархаж тунирхаж  ууна,  ямар ч шалтгаангүй ууна. Ажлаас халагдлаа, ашиг оллоо, аз таарлаа, авгай төрлөө, төрсөн өдөр, төрийн ёслол, андын баяр, автомашины угаалга...гээд бичээд байвал хэдэн хуудас урт шалтгаан болох янзтай. Хог түүгээд архи, хоолойгоо сөөтөл микродоод архи, сар ажиллаад архи, худал хэлээд архи, хулгай хийгээд арх...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-03 - Төрсөн өдрөө гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Өнөөдөр би 23 нас хүрч байна. Гэхдээ жаахан үеийнх шигээ хөөрч, хөл алдан баярлахгүй нь гайхмаар... Аав ээж минь духан дээр үнэрлэхгүй, анд найзууд ширээ тойрон бужигнахгүй уйтгартай ч юм шиг нэг нас нэмлээ. Тэглээ гээд хэнийг буруутгах ч билээ. Айлын эхнэр болж, үрийн зулай үнарлэн, аавынхаа дэргэд сэрээгүй хамгийн анхны төрсөн өдөр...  .  Ёстой л нөгөө Дашбалбар агсны хэлсэнчлэн:

Өнгө алаг энэ хорвоод

Өөрийн сайндаа чи төрөөгүй

Өдөр өдрийн нарыг харж, тэнгэрийг үзэх

Өндөр их тавилан хайрласан ээж аавдаа баярла гэдэг үг л үнэн юм даа.

Анд найзууд амьдралын мөр хөөж санасны зоргоор уулз...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-03 - шинэ өдөр эхэллээ

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Шинэ өдөр эхэллээ. Юунд ч санаа үл зовон айсуй цаг хугацааг итгэл дүүрэн угтаарай. Яагаад гэвэл энэ өдөр чинийх, минийх, биднийх. Сайхан амьдрал дэргэд инээд алдаад зогсож байгаа ч юм билүү, бид хажуугаар нь санаа алдаад өнгөрч яваад түүнийгээ өнөөдөр анзаарах ч юм билүү. Шинэ өдөр бүхэн оньсого шиг эхлэж, ололт амжилтаар өндөрлөөсэй гэж хүснэ. Шинэ өдөр биднийх . Амжилт хүсье

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-12-24 - namar tsagaa gej |zaluu nasaa gej|*

Бичсэн: g84

Хэлэх хэрэггүй олон үгийг урсгаж
Хэрүүл зодоон эхлүүлж явсан миний омголон залуу насан
Хэзээ ч гудайхгүй гэж сэхүүн явсан, туулж бараагүй миний залуу насан
Чингисийн үр сад болж явсан ч, Чойномын шунхан улаан залуу нас байсангүй ээ
Зоригоор, залуу насаар ир, бяр хийж туучиж явсан залуу насны минь хөлд
Талын, уулын шүүдэр газарт бууж, өвс ногоог налуулж явсан ул мөр хатаж арилаад байхад
Танхилхан гүйж явсан хөл нүцгэн зам маань таяг тулж дуусах хувь заяаг надад дуудаж дээ
Таана хүмүүлийн үнэртэй салхиар сэтгэл дүүрэн амьсгалж явсан уушги, тамхи янжуурын утаанд хордсоор, хатаж хорч...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-12-24 - Happy new year

Бичсэн: g84
үгүй ер, энэ шинэ жил тэгээд хэзээ ирдэг юм болоо 12 сарын 25-наас авахуулаад л 01н хүртэл өдөр бүр л дэлхий даяар баярлаж цэнгэж эхлэх юм.
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэлтэй...
сансрын нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24н удаа шинэ оныг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би энэ баярыг хамраарай их мэдэрдэг юм. аманд ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-12-16 - Happyyyyyyyyyyyyy

Бичсэн: Boloroo

Жаахан жаахан уучлаарайдаа мартсанд

Жил болгон маргааш нь мэдсээр байгаад зуршил болчихжээ...

Одоо муу зуршилаасаа салнаа...

         Тэхдээ л маргааш нь мэнд хүргэвэл гоёш дээ, нэмээд нэг өдөр настр-тай байна шдээ. 

 

Хэн ч таныг хараагүй мэт бүжиглэ
Хэн ч таныг сонсоогүй мэт дуул
Хэн ч таныг гомдоогоогүй мэт бүгдийг хайрла...

 

 

 

...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-11-09 - Санаа бодолоо хуваалцвал...

Бичсэн: Boloroo

Өчигдөр болсон явдал өнөөдөр бас давтагдаад, маргааш болох явдал нөгөөдөр бас давтагдаад,....амьдрал үргэлжилж байнаа...Гэхдээ өөрийгөө амьдарлын тухай ийм төсөөлөлтэй болчихоод байж байгаагаа харахаар өөрөөсөө ичиж байна гэж их...

өөрөө өөрөөсөө ичиж байна, иймэрхүү юм хийгээд суухаараа л би би болж, эрх чөлөөтэй амьсгалах юм.... Би уг байнга л өөрийгөө өөрийнхөөрөө байдаг гэж боддог ч одоо харахаар би биш, нийгэмд зохицох гэж хичээж байгаа, хуулбарлагч байна шүү....

Бүгд л бусдадын нүдэнд амьдархыг хичээдэг ч өөрийнхөө нүдэнд амьдарч чадсан тун цөөхөн...Тийм байдлаар амьдархыг хичээх бүрд ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 70 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн