Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2006-10-22 - Хуулбарлагч би...

Бичсэн: Boloroo

Надад таалагддаг бүсгүйчүүд...

 

Өөрийнхөө ертөнцийг өөрөө цогцлоосон бvсгvй

 Тvvнийг зvгээр л Цацаа гэцгээдэг. Тvvнтэй “Баадантай юм” хэмээх шинэ vзэсгэлэнгээ нээхийн нь өмнөх өдөр уулзсан юм. Яагаад ч юм барагтай хөрөг зурдаггvй тэрээр энэ удаа нэгэн гоёмсог бvтээлдээ миний таних сайхан бvсгvйн дvрийг оруулж зурсан байв.

Ширээн дээр нь бяцхан шилэн саванд хийсэн хөрсөнд сармисны хэдэн хумс дvрс ургуулсан байсан юм.
Та ханиаднаас сэргийлж байгаа юм уу гэж асуухад Vгvй ээ, зvгээр л гоё байгаа биз дээ? Энэ бvгчим, хачин ертөнц дээр ийм бяцхан, амьд ертөнц соёолж байгааг харах гоё биш ...




Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-10-14 - Бодсон болгоноо

Бичсэн: Boloroo

Хэд хоног завгүй гэсэн шалтагтайгаар блогийг нээж ч харахгүй явсанаа сая саналаа. Сүүлийн үед нарны гэрэлд урьд урьдынхаасаа илүү дуртай болчихжээ, өглөө нар гарахтай зэрэгцэн гарна, өдөржин нарны гэрэлгүй зохиомол гэрэлд ажиллана, орой нар шингэсэн хойно гарна...

  Бас цаг хугацаа маш хурдан яваад байнаа....эсвэл би цаг хугацаанаас хурдан амьдраад байгаа юм уу...мэдэхгүй цаг хугацаатай би нэг л зохицож чадахгүй амьдраад байх шиг...

...Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод

Өглөөний нарыг наранд бүү бодооо гэж...

...Амьдрал үргэлж сайхнаараа...Алтан наран

Заримдаа хүмүүс миний хажуугаар урсаал,...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-10-08 - Хээв нэг

Бичсэн: Boloroo

Уг нь миний амьдралын хэмнэл 3 сарын өмнө өөрчлөгдсөн л дөө, гэхдээ 2 сарын өмнөөс би залхаж эхэлсэн шиг санагдаж байна...одоо ч гэсэн ажил бол залхам... 

Ер нь бол оюутан байх 5 жилийн хугацаанд миний амьдралын хэмнэл өөрчлөлтгүй л байсан баймаар...нэг л замаар хичээлдээ явж, буцаж,...тэгсэн бодоод байсан чинь харин ч өдөр бүр, хором бүрд байнгын өөрчлөлттэй байж, байнга л шинэ зүйлтэй тулж, тэгээд зогсохгүй ээ элгэнд болон нүүрэнд байнга л инээлт өгөөстэй гэхүүдээ....бодсон чинь харвин суудаггүйн нууц нь үнэн голоосоо, ходоодны мухраасаа инээдэгт байсан байгаам...

 Одоо би яадаг вэ?гэхлээр...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-10-08 - Хуулбарлагч би...

Бичсэн: Boloroo

Хувь заяатайгаа би...эвлэрэх дургүй нь сайхан

Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан

Цагийн юм цагтаа гэдэг үг

Цээжнээс минь гардаггүй нь сайхан

Зовлон болоод ганцаардал гэдэг үг

Зөвхөн надад хамаатай нь сайхан

Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл

Янз янзын үед илрэх нь сайхан

Хүссэн бүхэн шаналал болж

Хүсээгүй зовлонг надад авчрах нь сайхан

Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн

Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан

Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж

Эрлэгт очоогүй байх нь сайхан

Харин тэр үед би хармсалгүй

Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан......

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-10-06 - Хэсэг хэсгээр

Бичсэн: Boloroo

1. Налайгаа....л байсан чинь гэнэт зангаа хувиргаад өвлийн намар болчихлоо.

Гэнэт намарыг зуны намар, өвлийн намар гэж  хуваамаар санагдчихлаа өнөөдөр... 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-10-06 - Дэлхий дахины өрсөлдөх чадварын индексийн зэрэглэлд Монгол 92-р байрт жагссан байна

Бичсэн: Boloroo


Нээлттэй Нийгэм Форум

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг дэлхий дахины өрсөлдөх чадварын индексийн зэрэглэлд Швейцарь, Финлянд, Швед улсууд тэргүүлж, АНУ хойш ухарсан байна. Монгол 92 дугаар байранд жагссан байна.

Дани, Сингапур, Япон улсууд эхний аравт орж; Америкийн Нэгдсэн Улс таван байраар ухарчээ

2006 оны 10 дугаар сарын 5, Швейцарийн Женев хот – Дэлхийн эдийн засгийн форум байгууллагаас гаргасан Дэлхий дахиныөрсөлдөх чадварын тайлан 2006-2007-д дурдснаар дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засаг бүхий орнуудаар Швейцарь, Финлянд, Швед улсууд тодорсон байна.   Мөн уг...


Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-10-04 - Эрх чөлөөгүй бид....

Бичсэн: Boloroo

Эрх чөлөөгүй бид...

Эрх чөлөөг хүсэж, өөр өөрийнхөөрөө мэдэрч, бас би бол жинхэнэ эх чөлөөтэй хүн гэж бодож, бусдад хэлж амьдардагч үнэндээ бол хорвоо дээр ганц ширхэг ч хүн хормийн төдий ч эрх чөлөөг эдэлж байгаагүй юм шиг... гэхдээ энэ нь бодит, шуналтай ертөнц дээр гэсэн үг л дээ... харин эрх чөлөөг мэдэрч, хүсэж бол чаддаг...хүн төрлөхтөний хувьд эрх чөлөөтэй байна гэж бодох тэр үе нь чухамхүү мэдрэх үе...

Жинхэнэ эрх чөлөө ардчилсан нийгэмд биш, хүний эрх, гм гадна талын үйлдэлүүдэд маань байхгүй ээ...зөвхөн дотоод ертөнцөд өөрөө бий болж, өөрөө алга болж, би хүсвэл ирж намайг хүсээгүй ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-09-26 - Ээжийн сургаал!

Бичсэн: Boloroo

 Намайг жаахаан байхаас минь одоог хүртэл ээж минь миний охин өглөө "сэрэнгүүтээ босож, босонгуутаа ороо хурааж бай" гэж сургасаар ирсэн.

Учир нь хүний ажил үйлс бүтэмжтэй байх, сэтгэл санаа цэвэр сайхан байхад хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол өглөө хэрхэн сэрж, хэрхэн боссоноос ихээхэн хамаардаг гэдэг.

Тийм ч учираас би аль болох л үүнийг биелүүлэхийг хичээж, үнэхээр ч өглөө ямар орчинд сэрсэнээс тэр өдрийн минь инерги хамаараад байх шиг санагддаг шүү.

   Хүн бол сэтгэлээрээ тэжээгдэж, сэтгэлээрээ амьдардаг сэтгэлтэйгээ шугаман хамааралтай амьтан гэдэг маргаангүй.

Бидний хамгийн арихан ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-09-24 - Эхний өдөр

Бичсэн: Boloroo

Сайн байцгаана уу?

Уншдаг, бичдэг нийт хөдөлмөрч залуучуудаа!

Хамгийн анхныхаа бичлэгийг оруулж байгаадаа их баяртай байна.

     Үнэндээ бол блогийн талаар энэ зун л мэддэг болсон бөгөөд өөрөө хөтөлдөг болохыг хүсэж байсан юм. Хүсэл минь биелэж байна.

Хүний амьдралд өдөр бүр л шинэ зүйл нэмэгдэж, өдөр бүр л шинэ зүйлийг сурч, мэдэж, хийж бүтээж байх шиг аз жаргал үгүй.

     Өнөөдөр миний хувьд энэ нь шинэ зүйл бөгөөд, яг энэ мэдрэмжийн хувьд эхний өдөр байлаа...   

 

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-09-10 -

Бичсэн: Хүслийнжигүүр Ангилал: Шүлгүүд

Чи надад байхгүй бол

Надад өөр юу ч байхгүй

 

 

Чамаас бусад бүх юм надад байвч

Чимхий төдий зүйл   биш юм шиг

 

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 71 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн