. 2009-04-16 - Эрээн мөнхрөө /Тасалгааны ургамал/
Энэ удаагийн тасалгааны ургамлын цувралаар ногоон Мөнхрөөг оруулж байна./ Бяртай цэцэг шүү./
шинжлэх ухааны латин нэрийг нь Sansevieria trifasciata гэх энэ ургамал нь Өмнөд Африкаас гаралтай агаавын (Agavaceae) ийн овгийн олон наст өвслөг ургамал, бүдүүн мөлхөө үндэслэг иш, түүнээс эгц босоо чиглэлээр ургасан хөндлөн зурвасуудтай, хар ногоон өнгийнилд хэлбэрийн хатуу навчтай, тасалгааны нөхцлийн голохгүй тэсвэрлэн сайн ургаж чаддаг онцлогтой. Энэ ургамлын навч өвөрмөц сонин үзэмжтэй, ургах нөхцөлд голдоггүй чанараараа тасалгааны цэцгийн аж ахуйд өргөн тархжээ. Цайвар ногоон жижигхэн цэцгүүд нь урт баг цэцэг үүсгэсэн байх нь үзэмжтэй харагдана. Цэцэг нь аятайхан үнэртэй. Сүүдэрлэг газар тэсвэрлэн ургаж чаддаг ч гэрэл хангалттай нөхцөлд л цэцэглэнэ. Хавар гурав, дөрөвдүгээр сард үндэслэг ишийг нь навчтай хэд хэдэн хэсэгт хуваан үржүүлнэ. Навчийг нь усанд үдэслүүлээд үржүүлж болно. Өвөл зун аль ч улиралд усалгааг ихдүүлэлгүй дунд зэрэг хэмжээнд байлгах хэрэгтэй. Сайн ургуулах гэж ойр ойрхон бордоод байвал хөндлөн зурвасууд арилж үзэмж нь буурна. Мөлхөө үндэслэг иштэй энэ ургамлыг залууд нь жилд нэг удаа шилжүүлж өргөн амсартай, намхан саванд суулгавал зохимжтой. Ширэгэн, навчин хөрс, элсийг 2:2:1 харьцаагаар хольж найруулсан хөрсөнд суулгана. Начыг нь тайрч цэцэг багцлахад ашиглаж болно. Мөн тайраад усанд хийж тавихад удаан хугацаанд өнгө зүсээ алдахгүйгээс гадна үндэслэж үржүүлгэд ашиглагдана.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|