Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-07-06 - гайтай юм аа*

Бичсэн: g84

эмнэлэгт хэвтэх тамтай юмаа, надад хэн нэгэн нь нэт компьютер чирээд ирдэг болж гүм...

тариа эхэллээ, хоёр булчин луу нэг нэг, судас руу хоёр хатгаж, хатгасан тоогоор шахлаа, шахаж дуусаагүй байхад л аманд амтагдаж байхыг бодоход хүчтэй-дэгээ...

цагаан халаадтай хүмүүс, хэвтрийн дэглэм, бултаж нуугдаж гарч тамхилах, өдөржин хэвтэх, би яг үхсэн юм шигээ...

зүүд хүртэл төөрсөн чимээгүй энэ тасагт зүрх хүртэл сонсогдохоор цохилох юм....

намайг гадуур тэнэхээр, нар шараад толгой халаад байдагсан, энд хэвтэхээр сэтгэлтэй хамт, тэнгэр хүртэл дүнсийгээд, нэг л биш ээ.

урьд өмнө уусан архинууд, у...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-04 - зүрхээ гэж*

Бичсэн: g84

чин хүслийг минь хүлээх дургүй цаг хугацаа яарна

чинийх болчихоод хэчнээн хүлээвч чи минь үгүй байна

эвлүүлж ядсан хайрын үгэндээ бүдэрч

эрх танхилхан чамайг үргээчих болов уу гэж цэрвэсэн

гэнэн хонгор насны маань түүх даль жигүүр-хэндээ мөнхийн шархтай үлдэх нь дээ

чамайгаа алдахгүй гэж гарыг чинь чанга атгадаг

чамайг надаас явахад, санасан сэтгэлээр гарт минь шингэсэн үнэрийг чинь үнэрлэж үлддэг

хөлийн эрхий хуруу нь хүртэл үнэтэй санагдах чамайг би хиргүй сэтгэлээр биширч хайрласан

хол газар орон зайг эс хайхран хайр минь чиний дэргэд

цаг хугацааг үл огоорч хором бүрд зүрх минь чин...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-11 - гуниггүй бай*

Бичсэн: g84

хүн бүр олон зүйлийн тухайд бодож түүндээ, бодол эргэцүүллээ сийрүүлэн үлдээх нь бий,..

би гунигтай байхдаа, гуниггүй байх тухай бодож, гунигийн тухай огт бодохгүйгээр, өөрийгөө инээлгэж, урам зориг, эрч хүчээр дүүргэх гээд л, яг энэ өгүүлбэр шиг нуршсан их зүйлийг бичлээ..

тэр нь буудаад унаа гэж эхэлсэн миний бичлэг байсан юм.

хайртай хүн маань харахыг хүсэхгүй байна гэхээр нь л,...

..., би цааш амьдрах хэрэгтэй байсан юм л даа.. одоо ч тэр...

аргадаж гуйгаад дийлдэхгүй миний зүрх , гунигт олзлогдсон миний зүрх сэтгэл,... ухаан бодлоос минь даван гарсан зүрх сэтгэл, энэ хайрын сэтгэл. э...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-08 - буудаад унaгаа*

Бичсэн: g84

усны шувуудаа гэж,..

буудаад унагаа, ахиад бууд !, гайгүй ээ буцаад ирнэ ээ та нар....

хөөрхийсдөө тэд, ийм л хувь заяатай байж дээ, ингээд төрчихсөн юмаа зайлуул гэж.

би нэг удаа өдрийн цайны цагаар ажлаасаа гараад  замын урагш байдаг нэг буузны газар хоолонд орсон юм. би ёр нь идсэнээ ярих гэсэн-гүйлдээ, ...тэгэх гээд л явж байсан юм. хаврын урь ороод ч тэр үү, ногоорч, өнгө зассан юмгүй ч нэг л сайхан ээвэр наран налайж байсан үд дунд, манай ажлын маань байшингийн хажууханд бензин түгээгүүрийн дэргэд нэг хэсэгхэн модод, жижигхэн хайс байдаг юм. тэнд өөртөө нь тоглоход дэндсэн том нохойто...

Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-08 - хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*

Бичсэн: g84
 

 Жинхэнэ Сайн найзууд илүү

 үггүйгээр ойлголцдог

Жинхэнэ сүжиг бишрэлд бол

 ямар ч үг хэрэггүй .

ОРШИЛ

Миний бие хэзээ нэгэн цагт өөрийн бодол ухаарал гэж, бодож, санаж явснаа бусдад үнэлж цэгнүүлэх боломж олдохыг эрж хайж, нээлттэй байхыг хүсэж байсан билээ.

      Хүний амьдралд их бага гэхгүй, зорьсон санасан, хийсэн бүхэнд саад мундах биш. Харин энэхүү ганц хувь номыг гаргах арга, нэгэн цэцэн ухаан олсон нь 5 жилийн турш бичиж, тэмдэглэсэн 30 гаруй эссенүүдээ нэгийг нь хагас мянган төгрөгөөр бусдад худалдах болсон ба олсон төгрөгөө бага гэж бодолгүй ном хэвлэх сандаа хийдэг байсан...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-04 - хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*

Бичсэн: g84

хайр ингэж эхэлсэн гэдэг...

хөөрхөн алаг нүдээрээ цоо ширтэж байгаад, харц мөргөлдөх үед бүлтгэнэ сандарч, хоёр том нүдээ эргэлдүүлсэн миний амраг,... харах тусам хайр хүрдэг, жаахан ихэмсэг хэдий ч түүний нууцлаг зан төрх, ичингүйрэх байдал тэргүүтэн зүрх сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. энэ л сайхнаар сэтгэлд буух энэ хайрыг уран үгийг олж эс чадан илэрхийлнэ. тийм ээ үгээр илэрхийлэхийн аргагүй... түүнийг хайрлаад байгааг минь мэдэх болоод ч удлаа, тэр намайг ичингүйрэн ширтэх болоод удлаа, үг сольж амжсангүй ээ, гэтэл нэг удаа өөрөө өөрийгөө хорьж дийлэхгүй халамцуухан очлоо, түүнийг би тэр орой...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Р. Чойном - Нүцгэн биеийг алдаршуулъя

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр

Нүцгэн биеийг алдаршуулъя

Шалиг завхай, шунал тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулкя

Янаг минь чи хувцсаа тайл

Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжжө ч бүү үлдээ

Яг л урд минь бүр мөсөн нүцгэл 

Альбрехто дюрерийн зурсан Адам Ева 2 шиг

Ариун хүйсээ ягаан навчсаар бүү халхлаа

Раффелогийн бийрээр амилсан амирлангуй мод шиг

Алган дээрээ нар мандуулан хүүгээ өргө

Үүрийн гэгээ нэвт Афурадитийн дагина шиг

Үзсэн харсан бүхний нүдийг булаа

Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан

Янаг минь чи хувцас...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Улаахан тэс мод

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ц. Хулан     Улаахан тэс мод

Газрын хавтгай дээр орос орон оршиж

Гал улаахан тэс модыг санагдуулж

Үүрээр түүнийг цавччихвий гэхээс

Өр өвдөөд байна

Тэндхийн сайхан охид

Тэнгэрийн өнгөт нүдтэй

Гоёл нь гэвэл эгэлхэн

Голоо дагаад ургадаг хамба шарилжийн цэцэгээ

Шаганейд дурсгасан Ессениний алаг алчуур шиг

Шар талынх нь тариаг би өрөвдөөд байна

Шанхных нь үс яг л минийх шиг гогцоордог

Шаналангт хонгор зүрх Маринагийн нутгийг өрөвдөөд байна

Газар дээр өөр хэн тэгж инээдэг билээ

Гагарины инээмсэглэлийг ч өрөвдөөд байна

Галав дамнан үлдсэн охин цагаан сүм

Гараа загалмайлж мөргөдөг с...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Итгэл

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ц. Хулан                 ИТГЭЛ

Цаашид юм бүхэнд итгэл алдарна

Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино

Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино

Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино

Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино

Дэмий юманд би хөл алдахаа болино

Дэгэн догон нулимастай орчлонгоос урьтаж

Дэндүү залуу насандаа би хашир сууна

Тэгвэл

Үүдэн тушаа салхинд цохигдон

Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно

Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж

Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө

Унахад чинь тосдог газар үгүй болно

Уруудахад чинь түших гар үгүй болно

Итг...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Хаврын дуу

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ц. Хулан                   Хаврын дуу

Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй

Ийм л хаврын ногоо хөлийн доор ургахгүй

Инээд алдан өөдөөс чинь гэнэт  харах минь давтагдахгүй

Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй

Хайрлах юм бол намайг одоо л хайрла

Хар үсний минь долгионд хөл алдаж

Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж

Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогс

Би яг л энэ хавар шиг,  хаврын ногоо шиг

Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг

Бидэртэн урсах гол мөрдийн урсгал  шиг

Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг

Хаврын өдөр богино цэцгээ дэл...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 62 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн