Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-08-09 - ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*

Бичсэн: g84

Зүрхний АМРАГ-ууд

шөнөөр ганцаараа, цас шаржигнуулан хэн нэгэн алхаж явна. зүүн Сибирийн хүйтэн агаар тунгуусын нутгаар нэвт үлээж, одод орчилдох шөнийн тунгалаг агаарт хэн нэгний хунгар цасан дундуур уухилан алхах амьсгаа аажимхан замхарна. түүний амьсгаа өндөртэй цуцалтгүй алхах нь үргэлжлээд удаж буй нь халуу шатаж бамбайсан гар хурууны үзүүр, чив чив туслах хөлснөөс нь харахад илт мэдрэгдэнэ. энд, яг л энэ газар аянчид за бас нутгийн ардууд тунгалаг тэнгэрийн дор, ээвэр наран тусаж байх өдрийн гэрэл гэгээтэй цагт осгож үхэх аюултай байдгийг мэдэх тул талхны булан тэргүүтэй хүнс, идэж уух ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-06 - учиргүй их хайр*

Бичсэн: g84

харахаар л хазаад хаячихмаар, зүгээр байж байх нь хүртэл очоод түлхээд унгачихмаар байдаг....

тэгээ л өөрөө хүн рүү хараа л инээдийн. зарим даа уур хүргэнэ, тэгэхээр нь "чи муу ямар овоо байнаа" гэж бодно. тэгээд зарим өдөр албаар гоёж гоёж ирчхээд урдуур хойгуур яваад байна. би ч танихгүй юм шиг л байна. тэр: - би хэр харагдаж байна гээл асууна, би: -хм, жаахан хүүхдийг гоёчихсон байхад нь танибал уурладаг юм. гэж хэлнэ. уурлаад л цаашаа яваад өгнө. би араас нь хм, бас гоёчихжээ гээд бодоод үлдэнэ. чи муу өөрөө хүн гоёчихоод л, наадамд унадаг гоёлын морь шиг л дүүхэлзтэл алхаж байхад юу гэдэг...

Сэтгэгдлүүд (32) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-02 - ЭМЗЭГЛЭЛ

Бичсэн: gereltuya

Өнөөдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа ахынхаа хүү дээр очоод ирлээ. 12-хон настай бяцхан хүү ухаангүй хэвтэж байхыг нь хараад өрөвдөхгүй эмзэглэхгүй байхын арга алга. Хэдхэн өдрийн өмнө хурдан морь унаад наадмын торгон асрын өмнө бахтай зогсож, улсад морио айрагдуулсан сайн хүү гээд магтуулж байсан тэр хүүг өнөөдөр харахад үнэхээр бачимдахгүй байхын аргагүй болоод байна. Мөнгөтэй баячуудын морийг 4-н жил наадамд унаж, айраг түрүү алгасахгүй авч өгчихөөд өнөөдөр эмнэлгийн цементен шалан дээр хэвтэж байх ч гэж. Сарын 100000 төгрөгний цалин аваад морийг унаж өгдөг юм гэсэн. Угийн хөдөөний хүүхэ...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-02 - onigoo

Бичсэн: g84

2 gatsaa:

bi bii bi bi bagadaa oo o o ornoos unaad ga ga ga-gatsaaa boltsiin. chiii chi chi yagad gatsaa bolsiin ?

bi bas baga daa piyanzan deer unaad gatsaa bolchihson ym,  gatsaa bolchihson ym ,  gatsaa  bolchihson ym

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-09 - Дахиад л ...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Өнөөдөр чинь ямар сонин өдөр вэ? Ёстой буруу хөл дээрээ босчихсон юм байх даа. Муу мэдээг дараа дараагаар нь сонсоод. Найз маань машин дотроосоо цүнхээ алдчихаж. Баяр наадам гээд хүмүүс дэлгүүр хоршоогоор хэсээд, яаруу сандруу явж байгаа энэ үе л хулгайч нарын хувьд хамгийн их ажилтай байдаг юм шиг байна. Гэхдээ хэнэггүй зан, болгоомжгүй байдал та биднийг эд мөнгө, сэтгэл санааны хүнд байдалд ороход нөлөөлдөг гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө байх. Цүнх бол яах вэ? Харамсаад өрөөс нь уйлж дуулаад байх зүйл биш. Ингээд бодоод байхад муу гэсэн бүхнийг бид бүгдээрээ мэддэг. Гэсэн ч хорхойсож да...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-09 - Хүүхэддээ заавал сануулаарай

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Өнөө өглөө хар үүрээр сэрчихээд мэдээ үзэж суулаа. Гэтэл нэг айоын хоёр хүүхэд ойролцоох эзэнгүй хашаандаа нуугдаж тоүлож байгаад хөргөгчинд орж тоглоод гарч чадалгүй амиа алдсан тухай сонслоо. Үнэхээр хэлэх үг алга. Үүний буруутан нь хэн бэ? Газар хатуу, тэнгэр хол гээч л болж байх шиг. Хэзээ ч хүүхдээ балчир гэж битгий голоорой хүмүүсээ. Дотроосоо онгойдоггүй гэж хэлж ойлгуулсан бол... би ч хоёр хүүдээ ингэж хэлж байгаагүй юм байна бодоод байсан чинь. Зүгээр л сайн тайлбарлаад хэлээд өгвөл хүүхэд сайн ойлгодог шүү дээ. Харин ээж, аавууд бид чинь "болохгүй" гэсэн ганц үгийг омогтойхон хэлчихэ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-09 - Сайхан наадаарай

Бичсэн: gereltuya

Та бүхэндээ ардын хувьсгалын 86-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөлстэй тохом, хүүхдийн гийнгоо, бөхчүүдийн дэвээ, сурын уухай энэ бүхэн монгол түмний хийморийг жилдээ ганц сэргээж, баясал цэнгэлийг авчирдахг гэхэд болно. Урин дулаан цаг болоод ч тэрүү энэ баяр бусад баяраас арай өргөн дэлгэр болдог байж болох. Гэвч зугаа цэнгэл архи дарс нь арай л ихдээд байх шиг санагдаад. Өнөөдрөөс баяраа тэмдэглээд эхэлчихжээ хүмүүс... Морь бөх гээд сүйд болоод байдаггүй ч монгол хүний ген цаанаасаа догдлуулаад байгаагаа нууж чадахгүй нь . Хүй долоон худагт очиж морьдын бариаг ганц ч удаа үзэж байгаагүй ю...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Ээждээ би согтуу очихгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг
Ээждээ би согтуу очихгүй

Ижий тэнгэрт нар мандахаа больчихно

Намайг гэх цацлын сүү ээдэж

Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө

Ээждээ би согтуу очихгүй

Ижий минь бүүвэйн дуугаа мартана

Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л

Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.

Ээждээ би согтуу очихгүй

Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад

Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод

Ижий минь надаасаа алсад явчихна.

Ээж дээ би согтуу очихгүй

...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Бага нас

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Хатуу өвлийн есөн есийг тэсэж

Хаврын их шуургыг даваад

Дуулим талын хуурай хөрсөнд

Дуртайдаа ургадаг тачирхан өвс шиг

Тэр үеийнхний минь бага нас

Тэнгэрийн зүүдэнд ч багтаагүй юм

Тэвчээр хатуужлын үтрэмд нунтаглууланхан өссөн юмаа

Өнөөгийн хүүхэд тоох ч үгүй

Өлмий доорхи чулуутай адил үзэж

Өшиглөж орхидог ёотонг бид

Өвлийн урт шөнө зүүдлэнхэн өссөн юм

Арьс нэхийг дотуур нь жийрэггүй өмсөж

Адууны махыг давс ч холилгүй идэж

Айлын нутаг дээрээс олсон шаазангийн хагархай

Алаг чулуу хоёроор тоглож өссөн юм

Тэр үед хөдөө нутагт ном дэвтэр байсангүй

Телевиз, кино, гэрэл зураг

Телеон,...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Харийн бэр боллоо ч гэсэн халуун сэтгэлд чи минь ойр шүү

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амины хэдэн нөхөдтэй билээ би...

Энэ шүлгийг яг л надад зориулсан юм шиг. Ангидаа толгой цохидог сурлагатай хэн хүн халдаж найздлаад байдаггүй дөртөн охиныг байрны буланд тамхи татаж, бүтэлгүй хайр, шохоорхол гээд хов жив хошуу нэмэхээр юу юм болгоныг ярьж зогсдог гэж тэр үед лав ангийхан маань төсөөлөөгүй байх. Гэнэн мөрөөдөл дэврүүн хүслээр жигүүрлэсэн бидний он цаг урсан аль хэдийн амьдралд өөр өөрийн өндөрлөгийг бий болгохоор зүтгэцэгээж. Хааяа нэг уулзаж, уйлж, дуулж, үр хүүхэд, хань ижил, аж амьдрала...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 61 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн