Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-06-02 - Эрдэнийн сан Субашидаас

Бичсэн: gereltuya

Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-02 - Намайг уйлуулсан баярын өдөр

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Юуны өмнө эрхэм та бүхэндээ болон таны үр хүүхэд, ахан дүүст тань олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, манайхаар бол эх үрсийн баярын мэнд хүргэе. Хүүхдийн инээд хөөр, баяр бахдалаар нэг өдөр өнгөрч, үр хүүхэдтэй байхын жаргалыг мэдрэх шиг. Цэцэг шиг охиноо хөтлөөд алхаж явахдаа энэ хорвоод ямар их жаргалтай хүн болохоо улам ихээр мэдэрлээ. Хүссэн бүхнийг нь ганц өдөр үг дуугүй биелүүлж, хаан мэт аашлуулая гэж хичээгээд түүнийгээ биелүүлж чадсан болохоор сэтгэл хангалуун байна. Хоёр хүүгээ хар нялхаараа  хэрсүүжиж,  амьдралд нухлуулалгүй өсгөхсөн,  бяцхан оюунаа чилээн олон зүйлийг битги...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-31 - Амьдрах арга алгаа

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Өнөөдөр Монголд амьдрах аргагүй болчихож. Ажил төрөл хөөцөлдөөд өнөөдөр гадуур жаахан явлаа. Хаана ч очсон хүнд сурталтай эрх мэдэлтнүүд, өөрийгөө ихэд бодсон ажлсаг царайлсан "новшнууд" байх юм. Бүр уур хүрчихлээ. Ганц тодорхойлолт авах гэж өглөөнөөс үд өнгөртөл үүдийг нь сахих тэдний хувьд юу ч биш юм байна л даа. Тэд болохоор ажилтай харин үүдэнд дугаарлан зогсож байгаа бид хийх юмгүйдээ хүлээж байгаа юм шиг л бодох юм. Өнөөдөр хэнд албан тушаал байна тэр хүн өнгө мөнгөнд умбаж, бүхнийг тааллаараа болгож болдог бололтой. Дээрээс нь авилга. Өдөржин үүдийг нь сахиж байснаас таньдаг хүнээр нь ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-31 - ЛОНХОН ДУУТАЙ АНХНЫ АЛХАМ

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Дахиад л хонхны баярын "нэрэмжит" архидалт. Агаар салхинд гарч тархи толгойгоо цэнэглэх гэсэн биш бөөн нерви. Арван жилийнхэн нийлж хонхны баяраараа архидаад "тасраад" унасан ангийнхаа охиныг хүчиндлээ ч гэх шиг, такси хулгайлж зугтаагаад осолдлоо гээд элдэв муу муухайг ханатлаа сонслоо. Уул нь Багануурт намайг амьдарч байхад ямар гоё хот байсан гээч. Чимээ шуугиан багатай, агаар салхи сайтай, хүн зон нь тайван амгалан, хэрэг төвөг гарлаа гэж тоотой сонсогддог байсан юм. Харин одоо хүн ам нь өсч, түм түжигнэж бум бужигнаад түүнийхээ хирээр элдэв хэрэг их гардаг болсон юм шиг. Архидалт бүр хирэ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-31 - ХААН БАНК ХУДЛАА РЕКЛАМДААД

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Хүүхдийн мөнгийг хот болон орон нутагт ХААН банкаар дамжуулан олгодог гэдгийг хүмүүс мэднэ. Тэгээд дараалал үүсгэн өдөржин хүлээх хэрэггүй, хүссэн цагтаа очиход таны дансанд ороод аль хэдийн хүү нь бодогдоно гээд л рекламдаад байсан. Би 2 хүүхдийнхээ мөнгийг Багануураас авдаг юм. Тэр бүр очиж чаддаггүй болохоор бараг өнгөрсөн оны сүүлээс аваагүй байсан юм. Сая очоод 2 хүүгийнхээ мөнгийг аваад хадгаламжинд нь хийчихье гэсэн чинь 3-р сараас өмнөх мөнгө дансанд чинь ороогүй байна, сүүлийн 2 сарынхаа мөнгийг авах уу? Гэдэг байгаа. Яагаад сар сард нь авдаггүй юм энэ тэр гээд теллер бүсгүй бараг хув...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-31 - Хүний амиар наадсан, хөгжлийн гэгдэх мянганы зам

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Багануур орохоор их л урамтай гарсан юмсан. Даанч хоёрхон жилийн өмнө сүр дуулиантайхан нээж байсан мянганы замын хэвтээ тэнхлэгийн Төв аймгийн Эрдэнэ сумаас Багануур орсон 50-иад километр зам энд тэндээ цөм үсэрч нилээд олон машин осолдож, бас ч үгүй хэдэн хүний амиар "наадаад" авсан сурагтай. Тэгээд нөгөө "сайхан" замаа  дахиад л барьж байгаа нь энэ гээд хаачихаж. Анх тавигдаж эхлэнгүүтээ ажиллаж байсан нэг залуу зам индүүддэг машиндаа дайруулаад өнгөрч байсан гашуун түүх бий. Зам барих нь буруу зүйл гэж ер хэлээгүй. Харин өргөнөөс нь сайд дарга нар "хусаад", зузаанаас нь хужаа нар "хусаад" ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-30 - Сайн байцгаана уу?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Сайн байцгаана уу? найзуудаа. Аав ээждээ очиж хэд хоног эрхлээд сайхан амарлаа. Гэвч бороо ороогүй нил шороо, дэндүү хуурай байёныг хэлэх хэрэгтэй. Хэн хүнгүй л ус чийгний мөрөөсөл болчихсон байна. Жил шахам очоогүй ч Багануур маань хуучин хэвэндээ, илүү ихэссэн зүйл нь архидалт юм шиг санагдлаа. Хүн ам нь ихсэхийн хирээр архидалт, хэрэг төвөг гарах нь элбэгшсэн юм шиг. Хаа нэг шинэ байшин баригдсан харагдах авч баар, кафе, зочид буудлын зориулалттай л баригдсан байх юм. Хүн амьдрах аргаа яаж сонгох гь өөрийн хэрэг мэт боловч миний бодлоор архиар хэн нэгнийг хордуулж, үр хүүхдийнх нь хоолны мө...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-24 - “Амиа золиослогч оюутнууд”*

Бичсэн: g84

Уярах сэтгэлгүй хүнд улаан цэцэг өгснөөс

Ургац сайтай зэрлэг сонгино

Урд нь тавиад хөшиглөсөн нь дээр

“Амиа золиослогч оюутнууд”

Алсын хараа ба хагас сайн, бүтэн сайн.

Эгэл оюутан хүмүүн-ий амьдрал хаана өрнөнө вэ? Бид сургуульдаа сурахаар очдог. Бид эргэн ирэхгүй хэзээ ч давтагдашгүй хором бүрээр амьдардаг. Гэтэл Монгол орны өнөөгийн аль ч их дээд сургуулийн маань дүр төрх ямар хан зураглалаар төсөөлөгдөж байгаа билээ. Оюутнууд сурч байна уу? Диплом л авч байна уу ?

Дээд сургуулиудын ханан дээр “амьдрал хатуу шүү”, “чиний юу чаддагийг нийгэм чинь шалгах болно” гэсэн бичиг өлгөвөл зохил...

Шууд холбоос

. 2007-05-24 - Хаалттай нийгмийн хар бараан нь.*

Бичсэн: g84
 

Нутгаа орхиод гарсан тэр өдрөөс хойш

Нуугдаж дагасан чулуу барьсан хүн шиг

Нууцхан гуниг надаас үл сална.

Хаалттай нийгмийн хар бараан нь.

Бид хувьтай хүмүүс юм, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй Монгол орон хөл нийлүүлэн зэрэгцэж ирэх үеэр эзэд нь болон амьдар ч байна.

Би өөрийн бодож буй зүйлээ танд илүү дөхөм хүргэхийн тулд юуны өмнө нэгэн үйл явдлын тухай өгүүлье:

            1998 оны үеэр анх “Hi Fi CD shop” нээгдэж байна гэсэн мэдээ, зурагт олон нийтийн хэрэгслээр түгж, би тэр үйл явцыг нэг бүрчлэн харж суулаа. Харин тэр үед, би энэ ч хэдий олон хүнд хүрээ аж дээ, өөрөөрөө л...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-24 - Бидний бахархдаг, миний Монгол*

Бичсэн: g84

  Нутаг маань намайг хэвлийдээ тээсэн

Нутгаа би зүрхэндээ тээсэн

Бидэн хоёр энэ орчлонд

Бие биеэ тээсэн

Бидний бахархдаг, миний Монгол.

Хэн нэгэн ямар нэгэн зүйлийн тухай сэтгэл шулуудан шийдсэн үед түүнд өөрийн бодлоос өөр илүү чухал тийм зоримог зөв үзэл үгүй мэт санагддаг билээ. Харин олон зүйлийн тухайд хүн төрөлхтөн тийн ханддаг атал хүний амьдрал, түүнийг бие биеэс нь ялган зааглаж, онцлон хөгжүүлсээр ирсэн зүйл бол тэдгээрийн өв уламжлал соёл иргэншил гэдгийг огоорон мартаж орхидог нь харамсалтай.

            Өөрөө өөрийгөө сайн таньдаггүй биднийг өрөөл бусад нь яаж ч ойлгох билээ дээ. ...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 63 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн