Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-08-21 - бидний сэтгэл голын ус*

Бичсэн: g84
-чи Тэнгээ биш ээ, би огтхон ч тэгж бодохгүй байна, одоо бол. чи ч бас би ч азгүй хүмүүс лав биш. магадгүй, урьд цагийн бөхсөн хайр дурлалаас оч хаяж, дөл гарч, гал болон дахин бадамлахыг хүлээдэгтээ л хэрээс хэтэрсэн найдварт тохирох хариу ирэхгүй болохоор ийм зүйл мэдэрдэг биз дээ. хүн болж төрснийх, баясгалантай, шаналалтай гээд л мэдэрч болох бүхнийг мэдэрч байвал энэ хорвоод унаж ирсэн хүлгээ солихдоо харамсахгүй байх гэж өөрийгөө тайвшруулдаг юм, би. /гэж хэн нэгэн хэлэв, тийм ээ үнэн юм.../

&амп;qуот;нэг голын усанд хоёр ордоггүй&амп;qуот; гэдэг юм. модны сүүдэрт хэвтээд энэ шумуул, ялаа...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-17 - бодол минь

Бичсэн: g84

     бодол минь буцлаж буй боз шиг үнэртэнэ, бодол минь эссэн айраг шиг шуугина. бодол минь савныхаа хэмжээнээс халин сагаж урсана. "би саалийн хувинг томдоо л 10 литерийнх байхыг үзсэн" сүү сааль их байлаа гээд хүхүүр бариад сааж байсныг хараагүй гэж найз маань надад хэлэв. би бодохдоо бодол минь тархны тушаалаар ажиллах хурууны даралт бүрээр үсэг эвлүүлж үг болгоод, үг эвлүүлж өгүүлбэр болгохын нэр юм шиг. гадагшлах ганц араг нь энэ юм шиг санана. ширээн дээрээ үлдсэн Адольф Гитлер-ийн төлөвлөгөө шиг л бодол минь тархиндаа үлдвэл болохгүй юм шиг. дотор минь нэг юм үхчихэж байгаа юм шиг санаг...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-17 - биегүй би*

Бичсэн: g84

 Ойн цоорхойд шаргал наран ээж, зуны бүгчим халуун бүхнийг нозооруулан, байгаль дэлхий залхуутай-яа оршино. Хааяахан нэг сэвэлзэх салхины аясаар моддын орой найгаж, шуугин дуу гаргах ажээ. Энэ нь яг л их устай гол мөрөн мэтээр сонсголонтой дуулдах юм. Багшран ургасан их өвсөн дунд нэгэн хагархай шил хэвтэх бөгөөд түүнийг хэн хэдийд ууж султгасан, за мөн юуных болох нь үл мэдэгдэнэ. Тэрхүү хагархай шил нь ямар нэгэн лонхны ёроол хэсэг бөгөөд мөнөөх бүхнийг амьсгалах аргагүй бүгчим халуу шатаж буй нар түүнийг хайлуулах шахам цонож, төмөр байсан бол улайссан байхаар халаажээ. Нарны цацраг хагарха...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-16 - өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*

Бичсэн: g84
Dennis Rodman гэгч эр, чимээгүйхэн байсан шөнө дундын үед, америк иргэншлийн нам гүмхэн шөнө дундыг цочоосон буун дуу гаргасан юм. Энэ хэрэг хэдийд болсныг би сайн санахгүй байгаа ч их олон жилийн өмнөх хэрэг юм. Тэр даруйд цагдаа нар түүн дээр хүрч очин саатуулсан ба түүнээс хойш түүний биеийн арьс эрээн цоохор болж, мөн зан авир нь ихээхэн өөрчлөгдсөн юм.

 

Тэрээр цагдаа нарын мэдүүлэгт, би өөрийгөө буудан хороосон гэж хэлсэн байдаг.

Safety буюу Монголоор ойлговол аюулгүй ажиллагаа эрхэм болгож би өдөр бүр хүмүүст бүсээ зүү гэж сануулдаг. Энэ таны насыг уртасгана. Хэн нэгэн alcohol хэрэ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-14 - Хагархай тольны дууль Парени

Бичсэн: g84
Feb 22, 2007 10:13 AM
Салхины уринд жинддэг царцуу цэцэг
Сайхны өмнө сөхөрдөг гандуу заяа
Сар жилүүдийн уртад сорвижоогүй зүрхний шарх
Сархдын охь бялхсан болон жүнз шиг сэтгэл

Хайран залуу насаа эргээд нэг дурсахад
Хагархай толины хэсгүүдийг эвлүүлж суух шиг санагдана...

To be continued...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-14 - let it real...парени

Бичсэн: g84

Өмнөтгөл:
Гараараа бичээгүй найргийг нүдээрээ уншихыг хориглоно!


Очиж үзээгүй харийн шашны сүмийн гадаа
Учирч байгаагүй бүсгүйтэй өнгөрүүлсэн таван хормыг мэдрэхүй...



Найраг ингэж өрнөдөг...

Сул асгарсан цагаан манан хөшгийг
Сэмэрч тунарсан саарал будан сүлээд л...
Сэтгэлийн зүгээс үүр тэмдэгрэх ийм л өглөөд
Чи бидэн хоёр хоёул дуртай болоод л
Сүмийн гадаах хуучин чулуун зам дээр
Чив чимээгүй биесээ ширтэлцэхээр санаандгүй учирч дээ

Улиг болсон нам гүмийн чимээг
Уянгат далсаймийн* хөнгөн анир түрээд л...
Уйтгарийн чанадаас хусэл хуглух энэ л
аялгуунд
тэр би...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-14 - Haiku like aphorisms by Bayanaa

Бичсэн: g84
Гүнж бол жүнз

Амидрал бол амид арал

Шумуул бол жигүүртэн "Мосqуйто хас вингс"

Биелээгүй жаргалаас биелэсэн зовлон дээр

Зовлон бол жаргалд суралцах уйл явц мөн

Жинхэнэ хайр дурлал гэдэг нь 2=2

Ганцаараа бол ганц араа


To be contuined...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-14 - Dectaphone-tnuud...Парени

Бичсэн: g84
Эдийн засагч, энгинээр, хуулич, хулгайч... Тэнэглэлийнхээ цар хурээгээр надтай туйлт биш као-валентийн* холбоогоор холбогдсон нэг анд маань &" Хүн бүр өөрийн мэргэжлийн гэсэн тодотголтой богинохоон хэрчмээр таван мэдэрхуйгээ зогсоо зайгүй, хайр найргүй тасалан огтчиж байдаг нь харамсалтай...&" гэж хэлж билээ.үнэндээ өмнөх өгөөлбэрт бичигдсэн као-валентийн холбоо гэдгийг ч бас би мэргжлийнхээ ууднээс л тайлбарлаж чадах юм байна. С гэсэн царай муутай элэмэнтийн ганцаардсан атомууд энэ холбоогоор холбогдохоороо нүдэндээ шуналийн соривтой, нүүрэндээ шанелийн энгэсэгтэй нүцгэн сэтгэлтэй авгайчуудий...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-14 - Галзуугийн эмнэлэг бичсэн Парени

Бичсэн: g84

Уг нь би яг одоо их дэлгүүрт явж байх ёстой... Утга авцалдаагүй бичлэгийн өнгө аяс бүхий биеэ тоосон нэгэн залуухан зохиолчийн ээлжит романийг худалдаж авахаар, бас найз охиндоо мартийн наймнаар далимдуулан урьд нь авч өгөхсөн гэж хүсдэг байсан зөвхөн миний л төсөөлөлд байдаг цагаан торгон сарпанчикийг авч өгөхөөр. Даанч яг тийм сарпанчик олдохгүй байх л даа, нэг бол туунээс хавгүй дээр хийцтэй, эсвэл цагаан биш огт ондоо ногоон өнгөтэй...


Юутай ч би яг одоо энд, ямар ч хамаагүй, хүний сонирхол татахаар зүйл бичих хүслийнхээ өмнө ялтай мэт компутэрийнхээ ард дуулгавартай нь аргагүй бодлог...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-14 - хүн бүрийг завьжуулах төсөл pareni*

Бичсэн: g84
...Цахлай шувуудын нисэж байгаагаас харахад өнөөдөр далай дөлгөөн, тогтуун байгаа бололтой. Яг ийм нам гүмийн дунд хөлөг онгоцны булангийн энэ жижигхэн зайд бодлогоширч суугаад ажиллах нь надад таатай байдаг юм… Гэхдээ энэ тухайгаа тэдэнд хэлэхгүй ээ, дахиад л шоолуулна, төвөг. Завины тухайд бол бүр ч үгүй. Хэнд ч, хэзээ ч… Анх нэг ой гарантай байхдаа л би нүдээ нээсэн байхаа... Даанч хамгийн тэнэг нь би тэр үед, анх нүдээ нээхэд маань яг юу харагдсаныг санадаггүй ийн... Лавтайяа аав, ээж хоёр маань л хоёулаа нүүрэн дээр минь тонгойчихсон эрхлүүлж байсан байж таараа даа.

Ээжээрээ баасаа ху...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 60 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн