Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-03-13 - Сэтгэл их хөдлөж байна ээ*

Бичсэн: g84

дурсамж

...найз бүсгүйтэйгээ таксинд суугаад явж байгаад, хүрэх газартаа хүрээд буух болов

-хэд гарсан бэ ?

-тэд гарлаа

-өө зиа, та шударга байнээ. май, гилаалаа.

-за баярлалаа....

бид таксинаас буугаад, миний бүсгүй намайг шоолж ханатал аа инээв. учир нь "байнээ" гэдэг чинь нутгийн аялга... би яриандаа нутгийн аялга хэрэглэх бол, түүний хувьд бөөн баяр. учир нь дооглох, тохуу хийх гэдэг бол түүний ганц хийж чадах зүйл. одоо тэр таксинд сууж байсан өдрөөс хойш бүтэн нэг жил хагас болсон байна. энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, нэг хүүхэд төрүүлчих хугацаа. яагаад заавал нэг хүүхэд төрүүлэх ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-03-11 - Чаддаг л байгаа даа

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Надад амжилт хүсээрэй. Өнөөдрөөс дадлагат гарч байнаа. Сэтгүүлч болох гээд гүйгээд л байгаа ухаантай. Удахгүй төгслөө дөө. Харин дадлага ч хатуу самар бололтой юмаа. Гэхдээ дадлага хийж байгаа оюутан гар хөлийн үзүүрт зарагддаг, хэвлэлийн бага хурлаас мэдээ бэлтгэдэг гэсэн тогтсон ёс жаягийг өөрчилнө гэсэн бодолтой байгаа. Чаддаг л байгаа даа. Гэхдээ чадахын төлөө хичээнээ. Блогоо уншаад, юм бичээд та нартайгаа ярилцах ямар гоё юм бэ? Найзуудаа хэдхэн хоногийн дараа миний бичсэн зүйл сонин дээр гарна. Тэр өдрийг тэсэн ядан хүлээгээд л . Яагаад ч юм догдлоод байна. Би хүмүүси хэрэгтэй зүйлийнх ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-03-11 - Сэргээш

Бичсэн: gereltuya

Л.Өлзийтөгс

Гэм
Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ                                       Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
Тэнгэрийн царай цэнхэртэвч цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.

www.biirbeh.mn - сайтаас авлаа

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-03-11 - Хөдөлдөггүй үл хөдлөх

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэзэр. Бидний нэрлэж хэвшсэнээр Үл хөдлөх. Ажил, хүмүүсийн харьцаа, үйлчилгээ нь ёстой Өглөөний 9 цагтай уралдаад Үл хөдлөх хөрөнгийн газар руу гүйлээ. Бичиг баримт янзлах санаатай. Үйлчлүүлэгч бараг байхгүй байсан болохоор  бүртгэгчээс нь зөвлөгөө авлаа.  Зааврынх нь бүрдүүлсэн зүйлийг маань шалгаж шалгаж арай гэж авлаа. Шалгах зуураа утсаар ярьж, хажуудаа суугаа дадлагжигч оюутантай тав арван үг сольж, мессеж нисгээд л намайг хүлээж байгааг үл анзаарна. Хөөрхий аргыг нь олох гэж хэсэг хараад аргаа бараад уурлалаа. Уурлуулж байж гар хуруу нь хурдан хөдөлдөг болол...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-03-09 - Сайн байцгаана уу бүгдээрээ?

Бичсэн: gereltuya

Блогоо нээлгүй намаржаад, өвөлжөөд хаваржих шахлаа. Өөрийгөө мартчих шиг. Нэг л гунигтай гундуухан өдрүүдийг үджээ. Яагаад ч юм санаа алдаад л, яагаад ч юм гуниад л... Хаашаа л харна өнөөдөр баярласан хүмүүс дүүрэн байлаа. Магадгүй би ганцаараа гуниж байгаа ч юм шиг. Хорвоод хөг нэмж, орчлонг чимж яваа олон сайхан хүүхнүүддээ, охидууддаа, хайртай ээжүүддээ, эмээ нартаа бүгдэд нь баяр хүргэе. Над шиг ганцаараа гуниж суугаа бүсгүй хэд байгааг мэдэхгүй. Гэхдээ олон биш байгаасай. Инээд хөөр гэдэг сэтгэлийн их эрч. Надад итгэл мөрөөдөл бий. Харин хүрэх зориг дутах шиг. Дөнгөж блогоо нээнгүүт л сэт...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-21 - Гурван шүдэтийн хүү*

Бичсэн: g84

хүн гэдэгт нэг тийм хэсэгхэн, зуурд-хан амарлингуйн дүрийг олж гэгээрч ухаарсан мэт төгс орших нь элбэгжүү байдаг ч гэлээ удаан үргэлжлэхгүйгээс гадна дахин давтагдашгүй байдаг нь даанч харамсалтай.

япон орны нэгэн соёл 4 мөрт шүлгүүд надад яг нэг тийм цөөн үгтэй хэр нь онож хэлсэн, олон салаа санааны огтлолцол, магадгүй үргэлжлэлийн эхлэл ч юм шиг санагддаг сан.

Под Московские вечера радиогоор явж байснаа цаг зарлаж Москвагаас ярьж байна гэдэгсэн. тэр үед ганцхан удаа сонсоод цээжилсэн дөрвөн мөрт бол магадгүй өнөө цагт би энд байхын зөгнөл ч байсан байж болох юм.

   Нутаг аа орхиод га...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-20 - насан багийн зөнөглөл*

Бичсэн: g84

надаар тоглосон хайр майр, хугацаа нь дууссан виза мийзан дундуур тонгочуулж явсаар эгэл жирийн эрчимтэй амьдралын хэмнэлээс нэгэнт алслан холдож чухамдаа өчигдөр өнөөдөр маргааш нь хоорондоо огтоос ялгагдах юмгүй яг тиймхэн газарт хүрч очив.

энэ нь Баянтүмэний хуучин орос цэргийн ангийн балгас юм. их д хичээнгүй хийсэн баатарлаг Коммунист үзлийн хөшөөнүүд хэн нэгний булш бунхан мэт чимээгүй дүнсийж хоцрохдоо энд тэндээсээ эмтэрч сэмэрчээ.

би: -одоо хаана хүрэхээр бууж шээнэ гэж хэлсэн бэ жолоочоо

жолооч: - 123

би: - аанг, 123 дээр чинь юу байдаг билээ.

-юу ч байхгүй, тэндээс л цаашаа суу...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-19 - хар костюм*

Бичсэн: g84

нарийхан гольдролоор багтаж ядан урсах уулын гол нь өндөр цавчим эрэгтэй ажээ...

түүний нүргээнтэн шуугих урсгал нь хөөсрөн урсах агаад нэгэн модон гүүр голын өрнөд дорнодыг холбох ажээ. голын ус тэр нутгийн хүмүүсийн араншин мэт ширүүн тогшин омголон байх агаад их л бахим, бүдүүн баараг хийсэн мөнөөх гүүрэн дээр тэр гүүр болон дэргэдэх байгальтайгаа ерөөсөө зохицохгүй хувцастай  нэгэн эрхэм хүн зогсох нь хэн ч харсан содон тусахаар аж.

гэвч түүнийг энэ удаа хэн нэгэн анзаар ч харахгүй байв. учир нь явуулын тэр хүн түнэр харанхуйд бодол болон зогсож буй нь тэр юм.  гол руу бууж ангасан сэтгэлэ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-19 - хуримын даашинз*

Бичсэн: g84

..сайн нэр дуулаагүй байж болох ч гэлээ хайрлаж явсан,... нүүрэмгий байлаа гээд хүн ёр сайн нэр дуулах биш, ингэхэд би сайн нэр дуулах гэж л амьдарч яваа хэрэг биш шүү дээ...

хайрласандаа гологдож, хажууд байгаадаа гоочлуулж явах ёстой биш... зүрх сэтгэлийг маань ганц донслуулж байдаг тэр хүн хэзээ нэг өдөр намайг анзаарч харах юм болдоо ?....

ингэхэд эмэгтэй хүн гэдэг өөр нэгэн хүн гэрлэх санал тавиасаа гэж хүссэн хэвээрээ өөр нэгний авааль эхнэр болж хурим найрыг хийж явдаг л амьтан юм гэж үү дээ ?! 

хэрэв тэр намайг ойшоож үзсэнсэн бол би харин ч нүүр өгөхгүй, эрээ цээрээгээ алдсан амьтан г...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-18 - Demchig Monastery energy center of wold

Бичсэн: g84

унаган нутгийн минь уул тал минь гэж...

гангамал говийнхон, сул шороорхуу нутагт унаган биеэрээ унаж төрсөн хүмүүс билээ.

илбэт зэрэглээ наадуулсан их говийн зах хязгаарт тэнгэр газрын савслага нэгэн өнгөөр уусаж, бүлээн амьт, нойтон сормуустаны зовлон гунигаар элбэгжүү амьдралынх нь баяр баясал, хөл хөөрцөг болох уужимхан эрх чөлөөний орон зай гэдэг чухам тэнд л ажгуу.

юу ч эс хийх хэрнээ амьгүй говь тал бүлээн салхиар үлээж, хүмүүний дотоодод уужим нинжин сэтгэлийг уудалж өгдөг гэмээр, өөрөө бидэнд ханддаг шиг нь өршөөгүй хэрнээ хатуурхам араншинг олмоор....

дэлхий дахинд танигдсан олон ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 50 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн