Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-02-12 - айдаа*

Бичсэн: g84

...өнөөдөр харин юун тэгж учиртай сайхан харагдах гэж бодохтой манатай, үе үе босон харайж өрөөн дотуураа холхин цонхны наана очиж зам руу ширтэж, тэгснээ эргэж суун гүн бодолд автан, гунигтай түгшүүртэй царайлна.

юу гэх хэрэг вэ?.. аятайхан шиг яаж татгалзах вэ?

хайртай хүнийхээ зүрхийг зүснэ гэж мэдэж, зөөлөн шиг зүсэх үг олж ядаж суугаад хэцүүхэн үгээ бараг сонготол нь хоолойд нь бөөн хар юм тээглэн хоёр нүд нь нойтон оргилоо. *суухгүй* л гэвэл гүйцэх нь тэр шүү дээ, хэлэхэд хэцүү боловч богинохон энэ үг ээдрээтэй бодлоос нь салгах нь тэр.

тэгснээ гэнэт ариун нандин хайр сэтгэлийн эрхшээ...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-11 - Бодол минь*

Бичсэн: g84

Бодол минь

 

21-р зууны нийгмийн ажилтан ба 20-р зууны эхэн үеийн шилийн сайн эрчүүдийн хийдэг боддог зүйлс нь нэг байсан шиг санагдах юм. Ерөөс саяхнаас ийм бодол төрөх болоод нийгэм журмыг үүсгэсэн цагаас Дарьгангаас адуу туухаас илүүтэй Засагт Хааны Хөх харчуулын хийдэг боддог зүйл нь өөрчлөгдөж, цагийн аясаар тодрох роль нь нэг биш, хэд хэдэн төрхөөр тодроод байх шиг.

 

за за би энэ тухай ярих гэсэнгүй...

 

ойрд оюун ухаан маань орон гаран, алдаг оног л ажиллагаатай байх шиг байна. сэрүүхэн байна, сэтгэл жиндээд тэр биз...

 

хотод ирсэн шөнө.

 

хөвөрсөн бодлынхо...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - Сайхан Сояиа*

Бичсэн: g84 Ангилал: zvvdend ch oromgvi ywdal

..........................

...Всей хорошо !

 Не беспокойся !

Дугарова Сояиа. Улан-Удэ .....год

 

Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.

Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхсан. Чамтай учрахаас өмнө тийм олон хоног дүрийг чинь зүүдэ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - бүтэлгүйтэл*

Бичсэн: g84

ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм.  гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай.

хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай.....

айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дайраад, би ч түрүүлээд гүйгээд орчихсон байсан юм. тэгсэн дү...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - залхаахгүй...*

Бичсэн: g84
 

юм бүхэн үнэтэй

юун түрүүнд нэртэй

нэр бүхэн цаана

нэг юмсын төлөөлөл

төлөөлөл бүхэн тоотой

тоо бүхэн хэмжээтэй

хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд  бүхэн хэрэггүй

инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий

эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр

нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал

зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир

зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир

зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ....

/.....-ндаа зориуллаа/

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - гэрэл унтрахаас өмнө*

Бичсэн: g84
 

эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай

эхлэл ба төгсгөлийн тухай

цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/

цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд,

амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж

дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож

хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд

хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг

гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг

гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо.....

газар доороос бие биесээ мэдэхгүй ээ.

амьдрал гэж энэ, үхэл гэж тэ...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - асуулт дараа нь хариулт*

Бичсэн: g84 Ангилал: iim negen ywdal

бид хэн байх ёстойгоо хэр их мэддэг билээ ?

хүнийг, хувь заяа хэн нэгэн болгодог уу?, бодол санаа хэн нэгэн болгож хүмүүжүүлдэг үү ?, эсвэл учирла тохиол ухаж ойлгосон ухаан бодол уу? биднийг юу өөрчилж, юунд чиглүүлж буй тухайд бид төгс сайн мэдэх билүү дээ?. аж төрсөн орчин хийгээд, уулзаж учирсан хүмүүс, багш сэхээтнүүд баатарлаг домог, алдарт хүмүүс үү ? хамгаалсан цол зэрэг, мэдэх-мэдэхгүй амьдрал, шинжлэх ухаан уу ? ....

бид залуу наснаас ичиж амьдрах ёстой юу ? бидний буруу зөвийг хэн шүүх ёстойв? бүгд санал нэгдэж буй зүйл хамгийн зөв зам уу? үнэн гэж энэ үү?

тиймээ, олонхын итгэл ү...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*

Бичсэн: g84 Ангилал: iim negen ywdal
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэс...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*

Бичсэн: g84 Ангилал: iim negen ywdal

нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.

биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд,  ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.

хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.

гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах болов.

энэ бол тархины талынхнаас БОДОЛ хэмээх хаан, зүрхн...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-07 - ЦАГААН МАЛГАЙТ-2*

Бичсэн: g84

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуур-ын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуул эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхны арын албаныхантай отог майхнаа нүүлгэх ажилтай үлдлээ. би...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 51 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн