наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,
хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.
дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.
өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг...