Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-04-24 - Зүй тогтлын хуулиуд

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Өнөөдөр "Алтангадас" сэтгүүлийн шинэ дугаарыг авлаа. Нэг их таалагдсангүй. Гэхдээ авууштай юм байнаа. Заримдаа сайхан үг сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг эрхэм болгодог ч тэр бүр чаддаггүй юм. Ингээд өнөөдрөөс эхлээд чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн олон сайхан үгнүүдээс ганцыг нь ч гэсэн бичиж тэмдэглэж аваад амьдралдаа мөрдлөг болгож чадахгүй ч надаас өөр олон хүн амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүслээ. Мэддэг юм шиг хирнээ, энгийн мэт боловч   хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг дээ. Тийм болохоор энэ үгнүүдийг ямартаа ч тэмдэглээд авъя гэж шийдлээ. Аливаа ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-23 - Хүүхэд бол хүүхэд

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-20 - Салхинд гараад нэг иймэрхүү

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Сайн байна уу? блог минь. Ойрдоо байгуулсан гавъяа байхгүй ч блогоороо ч шагайх завгүй өдрүүдийг өнгөрөөлөө. Арай гэж нэг амьсгаа авахтай болонгуутаал үүнийг бичиж байна даа.  Өнөөдөр охиныхоо ангийнхантай салхинд гарлаа. Ёстой л салхинд гарна гээчийг үзүүлж өгөх шив. Зайсангийн орой дээр гарах гэж жаахан хүүхдүүд хаврын салхинд хийсэн алдаж эцэг эхчүүдээ сандраасныг эс тоочвол сайхан байлаа. Сайхан байлаа ч гэж дээ. Зарим газраар хүүхдээ дагуулаад явахаас санаа зовмоор ч юм шиг. Хог, хог, дахиад хог. Нөгөөх хүчтэй салхинд нь хийссэн хог толгой дээгүүр эргэлдэн нүүр шавхуурдах нь холгүй юм бол...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-15 - Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс...

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Яруу найрагчид сэтгэлийн, сэтгэлгээнийх гээд л хоёр хуваагдаад нэг нэгийгээ муу хэлдэг. Магадгүй муу шүлгийг сайхан уншдаг  хүмүүс нь тэр болор цомыг нь аваад байдаг ч юм билүү? Гэсэн ч би сэтгэлийн хөөрлөөр бичигдсэн гэгдээд байдаг тэр шүлгүүдэд дуртай. Надад таалагддаг Хулан, Ичинхорлоо, Эрдэнэ-Очир, Бавуудорж гээд олон шүлэгчид байдаг. Өнөөдөр Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс энд бичихийг хүслээ. Танд ч бас таалагдана гэж найдаж байна.

АЯЗ

Би чамдаа очно

Нулимс ивлэх талын хөх тэнгэр болж очно

Нуугдаж үүлэн цаанаа туньсан наран болж мандана

Үгүйг бийд зурсан зэрэглээ болж сарнина

Үнэнийг ху...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-15 - Тураалын золиос ба тарган байхын зовлон

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Гэртээ байсан зарын сонинг жаахан сонирхолоо. Өдөрт 3 кг тураана, өөх хөйлуулна, тураадаг цай зарна, жимсний бэлдмэл найдвартай тураана, өөх хайлуулна гэхчилэн турхыг хүсэгчидэд зориулсан зар захаас аваад зөндөө. Гоё сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав дээ. Гэсэн ч би л лав аминдаа хайртай. Нэг кг чихэр авч өмнөө тавиад өдөрт надаас үүнээс 3 дахин их мах өөхийг хаанаас минь ч юм аваад хаяна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй байгаа юм. Итгэдэг хүмүүс байдаг л байх. Тураадаг цай уугаад ходоодны өвчтэй болсон, янз янзын аппаратанд орсоор байгаад эдийн засгаараа хохирсон гэж ярих олон бүсгүйчү...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-13 - ШООВДОР ЭР ХҮН

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Намайг ингэж бичлээ гэж эрчүүд минь битгий уурлаарай. Яагаад ч юм бүү мэд орчин цагийн эрсийг нийгэм маань нэг л гадуурхангуй нүдээр хараад байна уу даа гэж бодоод л үүнийг бичиж байна. Наад зах нь ээж аавууд эмэгтэй хүүхдээ бөөцийлж, эрдэм мэдлэг эзэмшүүлэхийг хичээдэг. Эр юм яах вэ? жолооч ч болсон хийгээд амиа аваад явна гэж эр хүүхдээ "гадуурхадаг". Урагшаа,хойшоо гахай зөөж охин дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийдэг олон ах  нарыг би  мэднэ. Ингэж эрдэм номоос гадуурхагдсан болохоор олигтой ажил лав олдохгүй. Бодоод үз лдээ. Аль ч албан газрын хаалгыг татсан эрх танхи хүүхнүүд дүүрэн. Мэд...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-12 - Зүгээр л ...

Бичсэн: gereltuya

Зүгээр л чихээ бөглөөд, нүдээ аниад ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-12 - Савангийн дууриуд ба монголчуудын ой санамжаа алдалт

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
2 жилийн өмнө би "Гарын 5-н хуруу " киноны Шагдар буюу УГЖ Лхасүрэн гуайтай ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Тэр хүн дотроосоо шатаж багтарч явдаг юм билээ. Толгой өөд таталгүй уйлж, гурвалжин дөрвөлжин дурлалцаад, сархадыг сав саваар нь сөгнөж, ой санамжаа алдаж, элдэв хорт хавдраар өвчилдөг солонгос кино жүжигчидийнхээ хөөрхөн царай дэгжин хувцасаар олон монгол охид хөвгүүдийг өөртөө татаж байна. Үүнээс болж урлагийг үнэлэх үнэлэмж, бусдыг үзэх үзэл аяндаа л өөрчлөгдөж байна. Сонгодог урлаг, дэлхийн шилдэг киног тэд ойлгохоо больж. Энэ бол эмгэнэл. Тархи толгой нь сайхан зүйлийг мэлрэ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-11 - Эмзэглэл

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

 3-р сарын сүүлээр хүүтэйгээ хамт эмнэлэгт хэд хоног хэвтсэн юм. Тэгээд л тэр үеэс хойш сэтгэлд бөөн хар юм хуралдчихаад хэцүү санагдаад байх боллоо. Цэцэг цэврүү шиг нялх үрс маань эмнэлгийн орон дээр аврал эрэн хэвтэнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа урьд нь сонсогдож дуулдаагүй олон өвчний нэрийг сонсохоос яс хавталзах шиг. Нүдний, ходоодны хорт хавдартай, зүрхний, амьсгалын замын төрөлхийн гажигтай, агаарын бохирдлоос харшил авсан, хоолойн бөглөрөл гээд миний урд нь лав сонсож байгаагүй энэ олон өвчин ирээдүйг маань элгээр мөлхүүлж байна гээд хэлэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх.

Гэхдээ өвчний...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-11 - Жижигхэн Монголдоо эргээд ирээрэй

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
Монголын төлөө цохилох зүрх надад, чамд бүгдэд байх хэрэгтэй. Тэр сэтгэлгээг хар багаас нь зүрх сэтгэлд нь суулгаж өгөх ёстой гэж би боддог. Өнөөгийн нийгэмд ажиглагдаж байгаа нэг хандлага бол яах аргагүй гадаадад сурч, ажиллах явдал. Хэн хаана яаж амьдрах нь тухайн хүний хэрэг мэт боловч гадаадруу одогсод эргэж ирж буй эсэх нь бидэнд ихээхэн хамааралтай юм шиг. Сурахаар явсан нэг нь очсон газраа эрдэм ном сураад, тэндээ ажиллаж технологи авчиран монголоо хөгжүүлнэ гэж хэн хүнгүй горьддог. Гэвч тэгж байгаа нь ховор. Цалин өндөртэй, тохь тухтай газар амьдарч байгаад Монголдоо эргээд ирэхээрээ б...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 68 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн