Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-08-21 - Сэтгэл гижигдэх бороон дуслууд

Бичсэн: g84
about love and life

1
2
3
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-20 - буруу шаахуу*

Бичсэн: g84
Автобус тасалбарынхаа үнэ ханшийг 400 төгрөг болгож байгаа гэж кондукторууд хэлж байна.
Мэдээж хэрэг засгийн газар, УИХ учир начир-аа ололцохгүй, бид олимп гэж амьсгал өндөртэй, алтан медаль гээд бүүрч давчим амьсгаатай байгаа хэдий ч ард түмэн амьдрах хэрэгтэй...
Ингээд явган нэгэн нь хөл нүцгэн үлдэх дээрээ тулах болсон хойно...амьдрал үргэлжилсээр...
Шатахуун үнэ ханшаа өөрөө тогтоож мянга зургаан зуу хүрсэн байхад ноён талх болон том ах автобус өөрийн ханшийг өсгөлгүй яахав..
Монголын ард түмэн ядуурал, үнэ ханшийн донсолгоонд хэзээний төр нийгмийнхээ түрүүнд нь хөдөлж төрөлтийг барьж,...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-20 - Яаж ч хичэгээд...

Бичсэн: gereltuya
Яаж ч хичээгээд болохгүй байна... Жаргалтай царай гаргаж зөндөө инээлээ... Одоо хангалттай... Яаж ч хичээгээд ажил бүтэхгүй байна... Бас л хангалттай...  Тэвчээртэй хүн болох гэж байдгаараа гүрийлээ... Одоо дахиад чадахгүй... Ганцаардаж байна, гадаа бороо орсоор л байна... Сэмэрч барагдахгүй сэтгэлийнхээ талд чинийхээ хайраар гоёж явсанаа санаж байна... Уйлмаар байна, ууж идээд ухаан санаагаа алдмаар байна......
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-20 - Зүүд

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

 

Шөнийн талд солонго татуулан байж зүүдэллээ

Шүүдрийн дуслаар хөлөө норгон хамтдаа алхаж зүүдэллээ

Шүхэрлэн орох цасан дунд дуулж хамт зүүдэллээ

Шаналан энэлэх сэтгэлээ холоо үдэж зүүдэллээ

Нарны ханхүү болоод намайг авна гэж зүүдэллээ

Навчны шүүдрээр цай чанаж зүүдэллээ

Нэг л өдрийг хамдаа өнгөрөөе тэгэх үү гэж асууж зүүдэллээ

Нар тусч, гэгээ ороход ганцаар сэрж уйллаа...

 

Болор мөнгөн оддын дунд хамт аялж зүүдэллээ

Борхон хөөрхөн үрсээ хөтлөж явна гэж зүүдэллээ

Бодлын мананг хөөж гэртээ ирлээ гэж зүүдэллээ

Би чамдаа хайртай гэж дахиад хэлж байна гэж зүүдэллээ

            Өвгө...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-19 - Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх

Бичсэн: g84
Бичсэн: bodonguud Zorigt    Friday, 31 August 2007 1620-оод оны үес оросууд баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байжээ. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ.
Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгал нуурын хоёр талаар буриад монг...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-18 - Ийм байж

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ийм байж

Үүлэн чөлөөний нар над дээр туссан нь чи минь байж

Үйл үйлийн хорвоод уйлж суух нь заяа байж

Үнэн худлын зааг дээр хайраар нөмөрсөн нь чи минь байж

Үхэж чадахгүй тарчлах нь миний хувь тавилан байж

            Саран наран хоёроос чи минь илүү гэрэлтэй байж

            Санаж бэтгэрэхийн заяанд сөгдөж суух нь тавилан байж

            Сэрүүн зүүд шиг амьдралд сэтгэлд ойр нь чи минь байж

            Сэлбийн голын урсгал шиг ширгэх хувь минийх байж

Найр наадмын хойморт ханисан суусан нь чи минь байж

Намрын хүйтэн салхинд жиндэж суух нь би байж

Насны энгээр дэлбээлсэн цэцэг нь гэв...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-18 - Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн статистикаар нэгдүгээрт орж байна

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

 ЭМШУИС-ийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа. Тэрээр хүүхдийн эмгэг тэр тусмаа дотоод шүүрэл судлалаар дагнасан судалгаа шинжилгээ явуулж байгаа хүн юм. Тархины даралт, өсөлт хоцрох, манин байх гээд сүүлийн үед нярайн төрөлхийн гажиг ихсэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа дугаарын зочиноор урилаа.

-         Хүүхдийн өвчлөл, тэр тусмаа төрөлхийн гажигтай байх тохиолдол хэр байгаа вэ?

-         Хүүхдийн эмч гэхээр бүхий л төрлийн эмгэгийг мэдэх юм шиг санадаг. Хүүхдийн эмч нар дотроо нярай, амьсгал, дотоод шүүрэл, хоол боловсруулах, уушги, зүрх судас гээд чиглэл чиглэлээрээ ажил...

Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-18 - Атаа хорсол, уур нь элэг цөсийг гэмтээдэг

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


“Цагаан тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягтай уламжлалт анагаах ухаанд өвчин гэж юуг хэлдэг, эрүүл өөдрөг амьдрахын тулд амьдралдаа хэвшүүлэх энгийн хэм хэмжээний талаар ярилцлаа.  

 

-         Эрүүл байна гэдгийг уламжлалт анагаах ухаанд юу гэж тодорхойлсон байдаг вэ?

-         Өнөө үед дэлхийн эрүүл мэндийн байгуллага эрүүл байна гэдгийг өвчин эмгэггүй байх буюу эрхтэн бүрэн бүтэн байхыг хэлэх бус бие бялдар сэтгэл санаа, нийгэм ахуй эсэн мэнд байхыг хэлнэ гээд тодорхойлчихсон байгаа. Ер нь дэлхий нийтийн хандлага бол зөвхөн эрхтэн эрүүл байх биш нийгмээрээ эрүүл байх талаар яр...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-18 - Халдварт шараас эхлээд сүрьеэ хүртэл бэлгийн замаар халдарлах нь бий

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Секс судлаач Н.Дан-Аажавтай бэлгийн замын халдварт өвчний талаар ярилцлаа.  Эмч нарын санааг зовоож байгаа асуудлуудын тоонд энэ төрлийн өвчин нэлээд дээгүүр “давхиж” байна. Сексийн харьцаанд хандах залуусын хандлаг төлөвшөөгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийж байгаа юм.

 

-         Хамгийн түгээмэл тохиолдож байгаа бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэрлэвэл...

-         Төрөх насны эмэгтэйчүүдийн хувийн болон улсын эмнэлэгт хандаж байгаа шалтгааны дийлэнхийг бэлгийн замын үрэвсэлт өвчин эзэлдэг. нэгээс нөгөөд халддаг, нэгээс нөгөөд халддаггүй энэ төрлийн үрэвсэлт өвчнийг анги...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-18 - “Чи хүнийг тоохгүй бол хэн ч чамайг тоохгүй”

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

 Наймдугаар сарын 11 Дуган хад.

Намрын налгар сайхан орой оюутан залуус, охид бүсгүйчүүдийн дуу тал хөндийн амар амгаланг эвдэн цуурайтна. Харин надтай хамт нэг өрөөнд орсон залуу, бүсгүй хоёр оюутан цагаасаа эхлээд найз нөхөд байсан болохоор хоорондоо ярилцаад, инээлдээд, бүр атаархмаар... Энүүхэндээ гэхэд нэг ч хүн таньдаггүй, зүгээр л сургалтад сууя гээд давхиад очсон хүн нь би байв. Оройжин гиюүрлээ... Хаашаа л харна хоёр, гурваараа, хэсэг бүлгээрээр залуус тоглож байгаа харагдна. Харамсалтай нь зүүлэгтэж яваад танилцах хичээлээс нь хоцорчихож. Ингээд л тэр орой ганцаардаад, бухимдаж, х...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 40 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн