Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-08-29 - Урмын үг

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Ёооё... Одоо л нэг хүн танихтайгаа боллоо гэхгүй юу... . Хэд хоног бичиг цаасныхаа доороос өндийж чадахгүй, хажуугаар нь сэтгэл санааны байнгын дарамт доор, захиралдаа загнуулж, найзууддаа зэмлүүлж, блогчид та нөхдөөсөө хүртэл найзуудыг ангилах муухайн энэ тэр гэсэн зөв шүүмж сонсоод өөрийгөө чадваргүй, чадалгүй, тэнэг, азгүй гэж баахан зүхсээр өнөөдрийг үзэв . Энэ хооронд уурлаж, бухимдаж, охиноо гомдоож, уйлуулж, өөрийнхөө ажлын бүтэмжгүй байдлыг өрөөлд гаргаж тэнэгтэв . Энэ бүхний эцэст өнөөдөр алдартай "Найз" сэдвээ бичиж дуусгалаа. Одоогийн байдлаар хоёр хүнд уншуулаад байгаа. Сайн болж, ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-29 -

Бичсэн: gereltuya
Бороо орсоор л
Би алхсаар л
Бодол хөвөрсөөр л
Нулимс урссаар л...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-29 - Ээжийгээ уучлаарай...

Бичсэн: gereltuya
Миний хөөрхөн охин ээжийгээ уучлаарай... Өлмийд чинь сөгдөж, өөрийнхөө хийсэн болчимгүй авир, бодлогогүй үг бүрийн төлөө уучлал эрж байна. "Миний хайртай аав хэзээ ирэхийн?" гэж асуух тоолонд чинь худал хэлж, уруулаа унжуулан уйлах бүрт чинь намайг зовоолоо хэмээн загнаж байгааг минь өршөө... Дахиж ингэхгүй... Одоо л амлая. Хайртай шүү хөөрхөн охиндоо. ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-28 - чи бид дурсамжинд нь амьдарна*

Бичсэн: g84
Гэрэл зураг үзэж суусан хүү эмээ та энд онгоц жолоодох гэж байсан юм уу даа гэв.
Нартын амьдралаас алсалж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж харахаа больсон эмгэн: би ямар хувцастай байна гэж асууснаа, хүүг хариулах завдал олголгүй өөрөө өмсөж байсан хувцсаа, зургийг яльгүй салгалж буй нас дарсан гарынхаа үрчгэр нарийхан эрхий хуруугаар, арьсаараа харж байна уу даа гэмээр нэгд нэгэнгүй яв цав дүрслэн хэлэв.
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэмхэн фот...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-26 - Хэдэн насаар хөгширмөөр байна

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Хэдэн насаар хөгширмөөр байна. Хүнд жаахан хүүхэд гэж хэлүүлэхээс залхаж байна. Өнөөдөр шинэ ажлын гэрээ хийхээр очсон чинь хэдэн хүн хүлээн авч уулзлаа. Зарим нь хэтэрхий жаахан хүүхэд байна гээд хоорондоо яриад байсан. Харин ганц хоёр хүн нас хамаагүй, чадвартай байх нь чухал гэсэн байр суурьтай байлаа. Ажлынхаа хажуугаар хийж болмоор аятайхан ажил гээд баярлаж байсан юмсан. Анх уулзахад хүмүүс нь хамтарч нэг баг болоход болохгүй гэх юм алга гээд л бичсэн, хэвлүүлсэн, засаж, залруулсан юмыг маань хараад хэлж байсансан. Гэхдээ яах вэ. Есөн сарын нэгнээс өмнө хариу өгнө гэсэн. Хүлээж л байхаас...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-26 - Нэг л гуниглангуй

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Нэг л гуниглангуй өдрүүд ар араасаа хөвөрч

Нэхэл хатуу хорвоод жиндэж явнаа, хань чинь

Намар намрын бороонд шүхэр ч үгүй алхахдаа

Нөмөр нөөлгийг чинь үгүйлж санааширч явнаа, би чинь

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-26 - хамгийн хүчтэй сэтгэгдэл*

Бичсэн: g84
хамгийн хүчтэй сэтгэгдэл, үзэн ядалтынх байхаа Булдог нохой бараг анх орж ирж байхад нэг охин гөлөгтэй байсан юм.
Тийм царай муутай амьтан гэхэд хайрыг маань ихэд татдаг байж билээ.
Тэр-ний сүүлийг арзгар үнсэн блок дээр тавьж байгаад заазуураар тасалж билээ. Таслах даа зүгээрч нэг тас цохчихоогүй юм. Далайж далайж, далайсан гараа буцдаггүй Монгол зангаар тас цохисон юм. Тэгсэн харин арзгар товгор гадаргуугаас болоод яс нь яарсан хэр нь арьс мах нь тасрахгүй байж билээ..... эхний цохилт нэгэнт бүтэлгүй болсон тул дахиад цавчлаа өөр газар буулгаад тавьдаг юм байна. Мэдээж дуу нь тасрахгүй ор...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-25 - чамайг амьдрал алгаддаг уу*

Бичсэн: g84
тохирохгүй гээд яана гэж ?
Евгений онегины Онегин тэр, Татьяна нь би юм шиг л байх уу....
үгүй ядаж хүйс нь хүртэл зөрөөд байдаг.
Ленски шиг дурлалын төлөө буудуулж байхыг илүүд үзэж явсан маань энэ. ленски их удаан бодсон тэгээд одоо ахиад л бодох уу, хариулт нэхэх үү, хайх уу....

-чамайг амьдрал алгаддаг уу?
-намайг харин алгаддаг...
-намайг ч бас,..
-шалчганахаа больцгоо

байраа солилоо....
Солийг сольсон нь ... Хаяа бодовч Солийг ер нь өөртөө тохирохгvй эхнэр юм гэж санадаг боллоо.....
яагаад болдоггүй явдал учир гэдэг чинь энэ вэ....
их тэнгэрийн дүлий олж баяжсан тэр өдрөө...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-25 - Та нөхдийн санал....

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Сэтгүүлийн есдүгээр сарын нэгний дугаарт найз нарын талаар нэг юм оруулах санаатай үзээд л байна. Харин сая хийсэн редакцийн хурлаар найз нөхдийг ангилаад үзвэл сонирхолтой юм биш үү гэсэн нэг хүний үг дэмжигдэв. Тэгээд л та нөхдийн саналыг авахаар хандаж байна.
Жинхэнэ Багын Арван жилийн Оюутан цагийн Айл хөршийн Архины, шоуны Гэр бүлийн  Ажлын гэх мэтчилэн ангилах юм. Санаа, оноо байвал хэлж өгөөрөй. Бодоод бодоод үүнээс өөр ангилал олж чаддаггүй ээ... ...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-22 - Сэргээш...

Бичсэн: gereltuya
Бүрхэг, бүүдгэрхэн шинэ өдөр эхэллээ. Ойрдоо сэтгэл санаа гэж авах юмгүй хэцүү байгаа болохоор ганц нэг найзаа уруу татаад ээж хад руу явахаар зэхээд л байж байна.  Хүн аргаа барахаараа бурхан номонд шүжиглэж,  гандан хийд эргэж , ном судар уншуулдаг байхаа... Гэхдээ саяхан нэг лам дээр очоод нэлээд зүйл асуусан яагаад ч юм зөв хэлээд байх шиг санагдсан. Санагдсан бишээ... Би бүр жинхэнээсээ итгэсэн. Агаар салхи амьсгалангаа ээж хад яваад ирнээ. Өнөөдөр лусын буулттай сайн өдөр гэсэн. Ямар ч байсан навс унаад байгаа сэтгэлээ жаахан тордохгүй бол нэг л өдөр өндийж чадахгүй юм шиг сангдаад байна...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 39 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн