Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-05-22 - zayanii hania guihui

Бичсэн: g84
12
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-22 - Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*

Бичсэн: g84
Күүээ энэ барагдашгүй энэ тэр гээд байсан банхар жил дуусааский болох нь ээ хөөрхий
Үгүй ер нь тэгээд юм бүхэн худлаа болчхоод байна уу даа...
Алтан гахай жил нь тэгээд бас алтан гайхал жил юм болов уу, алтан гайхах жил юм болов уу, за да бүү мэдээ...
Гэхдээ яахав 25-р суваг ТВ-н Алтай шиг эх орноо нэг яримаар санагдаад: үгүй ээ энэ Монголчууд чинь аягүй сониоон, цагаан сар ч гэх шиг, наадам ч гэх шиг,
үгүй тэгээд энэ нөхдүүд чинь 2 сарынхаа цалингаар 3 долоо хоног хүнс бэлтгэчхээд 3 хоногт идчихдэг юм байна. яасан ч хордлого энэ тэр болдоггүй ходоод гэдэсэв дээ,...
за яахав бэ,үзлээ харлаа, дахиж ...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-21 - ЭРХЭМ БЛОГЧИДОО ТҮР БАЯРТАЙ

Бичсэн: gereltuya

 Та нарын бичлэгүүдийг уншиж, санал бодлоо солилцоход дандаа сайхан байдаг шүү. Гэхдээ найз нь хүүгээ аваад 10 хоног Багануур явахаар боллоо. Ээж маань өнөөдөр Багануураас ирээд. Ээжийгээ ямар их санаа вэ? Бараг л уйлах шахлаа. Тэгээд л жаахан охин шиг ээжийгээ хормойдоод хамт явъя гэж гуйгаад л явахаар боллоо. Тэндээс ирээд сонин содон зүйлээ бүгдийг нь гараа эцтэл бичнээ. Харин өдөр болгон уншдаг олон олн бичлэгүүд, сонин содон мэдээлэл, бас та нарыг санах байх даа. Ямартаа ч арав хоног их хотын чимээ шуугианаас холдож, ээжийнхээ гарын цай хоолыг идэж уугаад, аавдаа эрхлэж өөрийгөө жаахан сэ...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-20 - Дахиад л хүлээсээр...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Заримдаа хэн нэгнийг хүлээхээс залхах шиг. Нөхөр маань жилийн дөрвөн улиралд хээрээр гэр, хэцээр дэр хийдэг геодезийн инженжр хүн. Дуртай ажлаа хийхээр байярлаад явж байгаа хүнийг хориод цагдаад байх хүсэл надад байхгүй. Гэр бүлтэйгээ хамт байхаас гадна хүн дуртай зүйлээ хийж байхдаа л жаргалтай байдаг гэж би боддог. Нөхөр маань ч намайг ойлгодог. Тэмдэглэлийн дэвтэр, сайхан үзэг, эсвэл блог. Энэ бүхэн минийхамгийн дуртай зүйлс. Сайхан амьдралыг магтмаар, заримдаа гомдон шанлаж уйлахдаа юм бичээд суух шиг сайхан зүйл минийхувьд байхгүй. Өглөө хүү, охин хоёроо үнсээд аав нь удахгүй ирнээ, юу за...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-19 - Би

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Би Од болон харвахгүй
Оч болон үсрэхгүй
Диваажинд очихгүй
Тамд унахгүй
Надад Алтны өнгө хэрэггүй
Авсны хавхаг хэрэггүй
Ад шулмын хорлол хэрэггүй
Ариун бурхны соёрхол хэрэггүй
Би Мөхөж гэмээнэ
Мөнхийн Монголдоон шингэж үлдвэл
Сүнстэй явсны хэрэг бүтнэ
Сүүдрээн гээсний буян оршино.
Би Эгэл юм бүхний тасархай
Ирээдүйд нар үзэх ургамлын бордоо
Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хорвоогийн наадгай
Би хүний орчлонгийн барлаг
Барлагын барлаг
Хүмүүсийн дундах хаялага
Хаялагын хаялага
Би Ганцхан Монголдоон шингэх
Хаан тэнгэрийн нулимс
Газрын хөрснөөс уяатай
Хайлаасны нялх мөчир

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-19 - Р.Чойном Бяцхан сургаал-1

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сvvлд нь дуугар.
Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
Өнөө vдэш голсон хоол
Өглөө Босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-19 - Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлээс

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Монголын их хээр тал

Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
Монголын их хээр тал
Тогоруу нь буцсан нуурын хөндүүр арилаагүй байхад
Тоссон газар шороо томдсон аз төөрөг
Үр асахын тал…
Бухим шөнийн тэнгэрийг цэцэг гижигдэхэд
Буусан ододыг шигшин гэгээнд холих
Үүр цайхын тал…
Ерхөг сугартал цалалзсан салхи
Ердөө л хагасын нь туулаад омог нь эцдэг
Салхи эцэхийн тал…
Туулайн дэгдээтэй саран үүл харайн гулгаж
Туйлдаж дунд нь хээр хонон цонхийдог
Сар хэвтэхийн тал…
Хавтгайн ингэ хэвтээд босоход
Харганын толгойд нь өрөм дарайж үлд...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-19 - О.Дашбалбар - Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ
Алив сайхан бvхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг минь бvv шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бvv инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шvv.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хvрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бvv мартаг.

Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хvйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгvvнийг
Чанга хатуу vгээр битгий гомдоо, бvсгvй минь
Чамайг хайрласных н...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-19 - Р.Чойном - Бяцхан сургаал-3

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

.Булаг усны цутгалан сөргөж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгvй.
Бузрын нvх уруу өөрийгөө өөрөө тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр төрдөггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.
Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав....

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-19 - Нэг л бишээ

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Амьдрал жирийн урдынхаараа урсаж байна. Надад тэгтлээ санаашрах ч юмуу? эсвэл сэтгэлээр унаад байх шалтаг хувийн маань амьдралд алга л даа. Гэсэн ч санаа сэтгэл тогтож өгөхгүй дургүй хүрээд бүр хэн нэгнийг цохиод авмаар санагдаад байх юм. Галзуурч байгаа юм болов уу? эсвэл зүгээр л би гутранги үзэлтэн юм болов уу? Амьдарч байгаа нийгэм маань намайг ийм санаашрангуй болгочихож гэж өнөөдөртөө дүгнэхээс. Телевиз асаагаад мэдээ үзлээ, сонин гарчиглаад жаахан харлаа. Солонгос явахыг хүсэгчид... Яагаад сайхан залуус маань харт оронд боол болж, харин гадныхан Монголд ирээд хаан мэт байдаг юм бэ? Бид ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 65 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн