Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2007-12-31 - уншаад нэг үзээрэй

Бичсэн: g84

бид их хөнгөн хуусгануур зантай бол оо юу даа, хүн бүрийн дотор өөрийгөө мэдрэх гэсэн од болохын хүслэн буцлаж байдаг гэлтээ. шинэ жил, хөгжил зугаанаас ангид, цаг зуурын баяр хөөр, ухаарал тэмүүлэлээс ондоогоор энэхүү бичлэгт анхааралыг багахан ч атугай хандуулаасай гэж хүслээ.

Доорх эхийг уншаарай! Их дажгүй болсон бнаа.Хумууст хургэнэ биз!


Минийхээр...... Монгол


Хэдэн зууний тэртээгээс монгол хун бурийн сэтгэлд омгорхол мэт оршин, эр зориг, ирт сэлэм илд бамбайтай хамт зурхэнд огшиж ирсэн нэг л зуйл бий.Энэ бол эх орон тусгаар тогтнол, газар шороо билээ. Магадгүй Монгол хэмээх тэрх...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-25 - мэдээж би.....*

Бичсэн: g84

Хөдөө тосгоны хөлс үнэртсэн би

Хүрэн бор царайтай эр хүн.

Дээлийнхээ өнгөтэй хамт гандсан

Дэндүү цайлган сэтгэлтэй Монгол хүн.

Энэ зууны дэнсэнд бүдэрч яваа

Тэр улсын дансанд бүртгэгдэж яваа эгэл хүн.

Энгэр султай бүсгүйчүүдийн өвөрт

Дулаацаж яваагүй

Эрээн цаас тоолж шүлэнгтэж байгаагүй гүн-дүүгүй хүн.

Дамаа жаргалаас халгаж явснаас биш

Далавчтай юм шигээр нисэж байгаагүй тийм л хүн.

Энхэл донхол замыг сэтгэлдээ тэгшитгэж явснаас

Өгсөж уруудахдаа гулсаж халтирч байгаагүй тийм л хүн.

Би, хүн дүрстэй чоно биш ээ

Би, алх лантуу биш ээ

Би, адгуус мал биш ээ.

Сэтгэлд минь хөндүүр суусан ч

Нутгийнхаа улс шиг ханагар...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-24 - феноменийн үзэгдэл

Бичсэн: g84


Арван зургаадугаар зууны Ромд ер бусын гэгээн хvн гэж нэрд гарсан лам Филиппо Нери хэмээгч оршин суудаг байв. Шvтлэгтнvvд тvvнийг олон хvний өмнө уншлага хийж байхдаа хэрхэн агаарт хендийрөн хөвөхийг болон чөтгөрийг хөөн зайлуулж байгааг нь, мөн vхсэн хvнийг амилуулах зэргийг нь гайхан хардаг байлаа.
1589 оны гурван сарын 16-ны өглөө эрт гэгээн лам Нерийг, Италийн принц Фабрицио Массимо хvн явуулан ордондоо урьсан байв. Принц Массимогийн хvv принц Паоло хvндээр өвчилж, удаан амьдрахгvй болсон тухай ирсэн хvмvvс тvvнд хэлсэн ажээ.
Тэр жаал хvv ламыг орных нь дэргэд ирж суухаас хагас цаг...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-24 - сонин л юм. сонирхоход зүгээр л юм

Бичсэн: g84
 

А.В.Ундервоод ямар нэгэн зvйлийг vлээхэд тэр нь гал дөл гарган шатдаг тэрхvv байдал нь анхандаа хvмvvсийн сонирхолыг татаж ихээхэн зугаатай байсан боловч яваандаа өөрт нь нилээд хvнд байдлуудыг учируулах болсон байна. Энэхvv ид шидийн авъяасаа ихэд болгоомжлон авч явах шаардлагатай болжээ.
Энэ ид шидийнхээ улмаас тэрээр ихэд нэртэй болсон бөгөөд олон хvмvvс дээрх авъяасыг нь vзэж сонирхон, тvvнийг ямар нэгэн заль мэх хэрэглэж буй эсхэд ихэд анхааралтай хандах боловч хэн ч ямар нэгэн заль мэхийн зvйл тvvнээс олж илэрvvлээгvй байна.
Мөн олон сарын турш эрдэмтэд оролцсон шинжээчдийн хэсэг ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-24 - бидний амьдралын хэмнэлийн тухайд*

Бичсэн: g84

  бүхий л амьдралынхаа туршид хүн гэдэг ямар үхлээр үхэх ээ сонгож байдаг гэлтээ.

хэзээ ч билээ дээ хэнээс ч билээ дуулж сонссоноор бол бид нас дарж, хууч өвчин баригдаад ирэх цагтаа мэдрэх зовлонгоо ид 22-33 насандаа л цуглуулж байдаг юм гэсэнсэн.

энэ амьдралд, за эсвэл энэ нийгэмд үнэн дээ чухалгүй юм гэж алга. гэхдээ тэр дотороос хамгийн хамгийнийг шалгаруулваас бибээр хүний аливаа зүйлд хандах хандлагийг голчлон анхаармаар, мөн бидний амьдралын ерийн хэв зуршилуудыг анхаармаар.....


Хvний бие махбодид байгалиас заяасан биологийн цаг байдаг. Хvн энэхvv цагаа мэдсэнээр өдөр тутмын ажил...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-10 - Шувуу буюу тогоруу хэмээх хочийн тухайд -2*

Бичсэн: g84

 (үргэлжлэл)

шөнө хоёр цагийн үед л сая нэг юм уурхайд хүрч очив.

хавар цагийн анхны бороо цонхны цаана асгарч, хотын гудамжин дахь модод дөнгөж ногоорч эхлэхэд гэрээс гарсан би, галт тэрэгний цонхоор нэг л сэтгэл хорогдон-гуй харж байсан тэр модод шинэхэн цасанд дарагдсан байхад харина гэж зүүдлээч үгүй байсан юм.

шөнийн тэнгэрт хааяа нэг гялс хийх аянгий гэрэл гялбалзаж, тэртээ алсад тэнгэр нүрэглэнэ. энэ үед уурхайд мөнөөх миний орж гарахдаа байнга шахуу гүйж гардаг байгууллагынхнаас шалгалт комисс ирсэн байлаа.

дуутай тэнгэр хургүй гэгчээр бороо шивэрч, бид бялбагнах шавар дундуур явса...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-03 - ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*

Бичсэн: g84

 

эрхэмсэг орших тухайд миний хувьд гурван зүйл дээр тогтож яримаар санагдаж байна. энэ нь нэгдүгээрт: бодол санаа буюу мөрөөдөл

хоёрдугаарт: хөрөнгө бэл

гуравдугаарт: чадвар.... энэ гурав юм.

Бидний бодол санаа хийгээд, бид ерөөс дэнжийн цэцэгс шиг мөн хаврын ногооны адилаар намаржин хагдарч байдаг гэлтэй.

тэртээ он жилүүдэд миний бодол санааны хамгийн их орон зайг эзлэн дүүргэгч нь айдас байлаа. хүүхэд ахуй насны гэнэн томоогүй зангаар энэ амьдралыг зүрх алдан төсөөлөхдөө би бээр ерөөс, ямар ч хариуцлага эс хүлээх, нэгэн тийм ажил төрлийг хийж, бүхий л хариуцлагаас цухдаж амьдрахыг ичгэвтэр-...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-30 - ШИНЭ ЖИЛИЙН МЭНД*

Бичсэн: g84
үгүй ер, энэ шинэ жил тэгээд хэзээ ирдэг юм бол доо. жил бүрийн 12 сарын 25 -наас авахуулаад л нэг сарын 01н хүртэл өдөр бүр л дэлхий даяар баярлаж цэнгэж эхлэх юм.
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэтлээ...
сан сарийн нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24 ч билүү шинэ онийг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би э...
Шууд холбоос

. 2007-11-28 - Орон нутгийн телевизүүд улс төрчдийн халаасанд орсон

Бичсэн: gereltuya
  Багануур дүүрэгт анхны телевизийг байгуулан, түүнийгээ хөл дээр нь босгох гэж хэдэн сараар цалингүй гүйж, мэдээлэл олж аваад батлах гэж гүйж явсан залуу бол Х. Баттулга гэдгийг дүүргийнхэн нь андахгүй. Түүнтэй орон нутгийн телевизийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-               Багануур дүүрэгт ажилладаг телевизээс нэг нь одоогоор ажиллахгүй байгаа гэж сонслоо. Үүнд орон нутгийн засаг захиргааны дарамт нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-               Зарим талаар санал нийлнэ. Гэвч Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван телевиз нэг нэгээрээ улс төрийн намын шуу...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-28 - Бяцхан хүүгийн мөрөөдөл ойр байгаасай

Бичсэн: gereltuya
 

Бяцхан хүүгийн мөрөөдөл... Аав, ээжтэйгээ морин дээр сундлан авахуулсан гэрэл зураг, доор нь дараа жил заавал ганцаараа морь унаж сурна гэсэн бичээс...

Өнөөх хүү тэргэнцэр дээр суун, ямар нэгэн зүйлрүү гөлийсөөр суух аж. Ангийнх нь хүүхдүүд ихэвчлэн тэргэнцэр дээр суух бөгөөд ганц нэг нь өвчиндөө шаналан өрөвдөлтэйгөөр уйлна.

Энэ бол тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг, сувиллын аравдугаар цогцолборын сархан бүлэг. Уг цогцолбор “Солонгохон”, “Цасхан”, “нархан”, “Сархан”, “Одхон” гэсэн бүлгүүдтэй бөгөөд тархины саажилттай хүүхдүүдийг өвчнийх нь явц, хүнд хөнгөнийх нь хэлбэрээс нь хамаар...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 53 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн