Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-06-19 - Хамгийн их тохиолддог нь ургамлын тоосонцрын харшил

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хавар, зуныг ирж яваа цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсож амарч тухлахыг эрүүл хүн юу юунаас илүүтэй чухалчилдаг. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг. Европын ихэнх орнуудад цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж.  Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломжийг олгодог...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-19 - Харшил өдрөөс өдөрт нэмэгдсээр байна

Бичсэн: gereltuya

Ажил хэрэгч, ялангуяа гадна дотны өндөр албан тушаалтнуудтай байнга харьцдаг хүмүүст аллерги толгойн өвчин болж байна. Толгой өвдөх, нус гоожих, нулимс асгарах гээд эрхэм зочдынхоо өмнө маш эвгүй байдалд орох тохиолдол цөөнгүй. Тухайн үедээ дур мэдэн эм ууж ганц нэг хоног санааширч байгаад л мартаж орхидог.

Монголчууд бид эрүүл мэнддээ тэр бүр анхаарал тавьж угаасаа сураагүй. Бага зэргийн өвчнийг бол бүр ч тоодоггүй. Өвчин нь хүндэрч болохоо байсан цагт нэг юм эмнэлгийн бараа харна.

Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөн...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-19 - Хотынхны “толгойн өвчин”, харшил

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Гаднаас орж ирэх бүхий л зүйлсийг хүний бие өөр өөрийнхөөрөө гэж  танин мэдэж хүлээн авдаг, эсвэл хариу үйлдэл үзүүлдэг.  Хүний  дархлалын систем биднийг хүрээлэн буй орчны хамгийн энгийн зүйлд эсрэг хариу өгч эхэлдгийн гол буруутнуудын нэг нь гестамин нэртэй бодис юм. Харшлын хариу урвал эхэлсэн үед гестамин болон түүнтэй ижил бодисууд цусанд их хэмжээгээр орж ирдэг. Ингэснээр биеийн янз бүрийн эд эс өөрчлөгдөн судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарч арьс улайна. Хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг байна. Үүнийг бид харшил гэж нэрлэдэг.    

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-19 - Хүний сайхан хүү

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Би  бөх үздэггүй. Бөхчүүдийг бараг таньдаггүй.  Харин аавынхаа ярианаас зарим бөхийн талаар яриа сонсож байсан. Олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хүүхдэрхүү зантай, олонтойгоо явсан, туулсан амьдрал нь кино шиг гэж  хэлэгддэг Хадаа аваргын тухай олон зүйл сонсож байсан. Харин түүний хүү Даваажавтай өчигдөр уулзлаа. Олон сайхан зүйл хийж бүтээхээр зорьж яваа тэр  залуугаар их бахархалаа. Бид өнөөдрийн хоол, маргаашийн унааны мөнгөнд санаа зовж амьдрах ёсгүй юм байна. Хүнийг хүн ёсоор хайрлах, хүндлэх, өв соёлоо хадгалах, хамгаалах, өөрийн гэсэн  орон зайг бий болгох гээд түүний хийх ажил үрг...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-17 - Найз минь над руу ярьлаа

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Би олон биш ч цөөхөн сайн найзтай хүн. 10-аадхан минутын өмнө утас дугарлаа. Найз маань залгаж байна. Ойрд уулзсангүй шүү, чиний ажил сайн уу, хүүхдүүд чинь дажгүй юу гэхчлэн энгийн зүйлийг ярьж байсан ч надад нэг зүйлийг хэлэх гэж илт тэвдэж байгаа нь анзаарагдав. Яасан бэ миний хөгшин гэж би тайтгаруулахыг оролдлоо. Харин найз маань " Би Ууганаагаас салмаар байна. Надад хэцүү байна. Тэр чинь эхнэртэй хоёр хүүхэдтэй байсан юм байна ш дээ. Би гэж нэг тэнэг юм тэрнийг нь ч мэдээгүй жил гаруй болж байдаг" гэж ирээд уйллаа. надад хэлэх үг олдсонгүй.
    Найз охин маань нуруу туруу, бие хаа, мэдлэ...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-16 - Эрүүл удаан амьдрахын нууц

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Эрүүл удаан амьдрахын нууц

Урт наслахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр өөрийн биед зохицсон хоол хүнсийг бэлтгэн идэх явдал юм. Ер нь эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар идэж байгаа хоол хүнсний калорийн хэмжээ ажил хөдөлмөр эрхлэх үед зарцуулагдах энергийн хэмжээтэй тэнцэж байх нь чухал гэж үздэг. Түүний зэрэгцээ өөрийн бие эрхтэй ямар зүйлийг хүлээн авч шингээх чадвартай байгаа вэ гэдгийг мэдэж болохгүй зүлсээс татгалзаж сурах нь өөрийн эрүүл мэнддээ оруулах том хөрөнгө оруулалт болно. Орчин үеийн хоолны онолоор өдөрт дөрвөн удаа бага хэмжээгээр хооллох...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-16 - Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн хамгийн торгон мэдрэмж төрдөг

Бичсэн: gereltuya

Анагаах ухааны магистр, секс судлаач Т.Дан-Аажав:

Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн

хамгийн торгон мэдрэмж төрдөг

-         Сексийн олон янзын байрлалыг туршиж үзэхийгхүсэгчид олон байдаг гэсэн. Үүнийг зарим хүн гаж дон гэж үзэх тал ч бий?

-         Зарим тохиолдолд сексийн хамтрагчдын аль нэг нь өвөрмөц байрлалыг хүсэж байлаа ч нэгэндээ ойлгуулж чадахгүй тохиолдол гардаг. Эхлээд хоорондоо тохиролцож ярилцаад сонин, содон урьд өмнө нь туршиж байгаагүй байрлалаар сексдэх нь зөв. Энэ нь хэн хэнд нь таашаал өгч, харилцааг улам баяжуулж байдаг. Санаа зовох, ичих зүйл огт байхгүй. Энэ  та...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-16 - Цаана чинь Монгол хүн болохыг хүсдэг Америк залуу байна

Бичсэн: gereltuya

Цаана чинь Монгол хүн

болохыг хүсдэг Америк залуу байна

Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ Польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ. 

-         Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

-         Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлдсөн. Манай улсын засгийн газраас азийн орнуудад хэрэгжүүл...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-09 -

Бичсэн: Boloroo
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-08 - хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*

Бичсэн: g84
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа
 бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*

гарчигт бичсэн агуулгад хүрэхийг гюстав ФЛОБЕР чухалчлан захихдаа зураг нь доор буй Michel Eyquem de Montaigne хэмээх эрхэмсэг, оюутны бүтээлүүдийг уншихыг зөвлөжээ.

(1533-1592) Michel Eyquem de Montaigne

хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах хэрэгтэй ....

хүн, энэ амьдралыг мөнх бишийг, дэлхий ертөнц хийгээд орчлон хорвоогийн хэчнээн уудмыг, цаг хугацаа гэдэг хэчнээн төгсөшгүй, хүн гэ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 47 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн