Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-07-30 - САЙН БАЙЦГААНА УУ?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Шинэ өглөөний, шинэ өдрийн мэндийг та нартаа хүргэе. Өнөөдрөөс  өөрийнхөө амьдралын цоо шинэ байшинг чадал чинээгээрээ, шинэ тоосгоор барьнаа гээд л... Итгэлтэй байнаа. Ямартаа ч ажлаа сайн хийхээс энэ бүхэн эхлэх ёстой байх. Заримдаа итгэл алдарч байгаа ч сайн найз нөхөд, ээж аав, ах дүүгийнхээ тус дэмээр  өөрийгөө хоёр хүүхдээ аваад явнаа гэсэн итгэлийн гал сэтгэлд асч байна. Энэ галыг унтраачихалгүй, улам өөд нь болгохын тулд хичээнээ. Надад итгэл мөрөөдөл байсан. Одоо ч байгаа.
    Дашрамд сэтгүүлдээ шинэ булан нээхээр болсон. Энд тэндхийн сонин дээр блог ертөнц гээд булан харагдаад байд...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-25 - “Хүний биеийн анатоми “

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө
  “Хүний биеийн анатоми “

 Ийм нэртэй өнгөт зураг бүхий, 200 гаруй хуудастай ном удахгүй гарах гэж байна. Та эндээс өөрийн бие, эрхтэн тогтолцоотой нэг бүрчилэн танилцаж, түүний эд, эс ямархан болох, яаж “ажилладаг”, ямар үүрэгтэйг мэдэж болно. Хамгийн гол нь энэ номыг уншснаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар та мэдлэгтэй болох юм. Номын орчуулалцаж,   редактороор ажиллаж байгаа Д.Энхзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ номын гол онцлог нь юу вэ?

-Энэ ном зөвхөн хүний биеийн эрүүл мэндийн салбарт ажиллаж, сурч буй хүмүүст тус болоод зогсохгүй  олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-24 - жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*

Бичсэн: g84

ялгуун сарны доор ээнэгшин дассан гэвэл худлаа

явдал учрын үнэн гэвэл тийм юм гэж огтоос байгаагүй алс хүмүүс,

түүний үгэнд зүрх маань хөндөгдөөд...

хавирсан хэсгээрээ чүдэнз шиг асчихлаа

зуруул шиг уруулд нь үрж асмаар

зуу наславч чаргууцалдаад наалдмаар

соронзон шиг солио мэдрэл шиг дурлал...

эртнээс дурлалын эмээл тохуулж зоо нуруугаа бишгүйдээ нэг авахуулсан зүрх маань

залхаагүй зүрх минь, ядраагүй сэтгэл минь, хулжсан нойр минь, хулгаж бишүүрхэх хүсэл минь...

 

түүхгүй, бас ирээдүйгүй ийм нэгэн хайр асаж байна

түүний гэрэлд дурлалгүй ертөнцийнхөн замаа хар !

түүний элчинд хоол...

Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-23 - Охин Vрээ хайрла!

Бичсэн: g84

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-23 - Итгэж болохгүй эвлэрч чадахгүй үнэн гэдэг

Бичсэн: gereltuya
    Саяханы сайхан юм бүхэн сэтгэлийн гүнээс уяатай. Хайртай гэж хэлээд үнсэж, өөрийг минь бүхнээс хамгаалж явсан хань нөхөр минь өнөөдөр нэгэнт үгүй болжээ. Итгэж чадахгүй, эвлэрч болохгүй энэ үнэний өмнө өвдөг сөхөрч, ганцаардаж, айж, уйлж гашуудаж байна. Хичнээн цаг хугацааг хэрхэн туулж, яаж амьдарнаа гэхээс айж байна. Хорвоо дээр итгэж найдаж, гар сарвайх хүнгүй болсон ч юм шиг. Хань минь миний түшиг тулгуур багана, миний гэх бүхнээс хамгийн эрхэм нандин нь байж. Түүнтэйгээ амьдрарсан зургаан жил 60-н жилийн баяр баясгалан, итгэл найдвар, урам зориг, эрч хүчийг өгч байжээ. Харин түүнгүйгэ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-17 - төрөх*

Бичсэн: g84
эм хүн төрж хашрахгүй гэж үнэн юм даа !?
Монголд жирэмсэн байх моод болоод удсаныг мэдээгүй байж...
үхэх төрөх 2 ижилхэн гэхээр....
эрүүний яснаас бусад нь салж нийлж, арьсан дээрээ санжигнаж байдгийм ярихаар нь
эх баригч-д нь дорсгой шүдэн дээр нь зөөлхөөн дарчхаараа гэж захисаар
эрчүүд төрөх эмнэлгийн үүдэнд хоновой....
...
Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-10 -

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
Наадам юу юугүй болох нь ээ... Өнөөдөр гадуур гарч жаал юм цуглуулдаг байгаа даа. Ёсыг бодож хуушуур хийнэ, хоёр хүүхэддээ салат энэ тэрхэн хийнэ... Шороонд булуулж, юуны махаар яаж хийснийг нь мэдэхгүй хуушуур авч идэж байхаар гэртээ суугаад телевиз үзсэн шигээ хуушуурдвал илүү дээр гэж санагдахын. Харамсалтай нь баярлаад хөөрөөд байх юм энэ наадамд алга юм шиг байнаа. Хэн ямар цол авч, үзүүр түрүүг булаалдах бөхийн нэр аль хэдийн тодорчихсон байдаг гэсэн. Өнгөрсөн жил 100 саяар гурван начин төрүүлчих санаатай байсан компанийн захирал залуу лав амжаагүй гэсэн.  Арай ядан хоёрыг нь тав давуулс...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-10 - Эрхэм та бүхэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье.

Бичсэн: gereltuya
Эрхэм та бүхэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье.

Ш.Гүрбазар : Дугуй хээтэй наадам


Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих ш...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-09 - Шартахгүй нарги боломж бий

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Сархад зооглох хэмжээгээ тохируулж нас эрэмбээр тогтоодог байсан эцэг дээдсийнхээ уламжлалыг умартсан өнөө цагт баяр болгоноор шахам тасарч унадаг нөхдүүд ч олон бий. Найзынхаа төрсөн  өдөр, цагаан сар гээд тэмдэглэлт баяр ёслолоор ганц хундага тогтоодоггүй хүн бараг байхгүй. Маргааш  нь шартахын зовлонд унаж, түүнээсээ ангижрах гэж үйлээ үздэг. Тэгвэл шарталтыг “молигодох” арга бас байдаг аж.

Бид шарталтыг “зараа залгих” гэж гоочлон нэрлэдэг бол германчууд “муурын улилт”, францад “модон хоншоор”, норвегичууд “мужааны ажил тархин дотор” гэх зэргээр нэрлэдэг байна. Эмч нарын хэлж буйгаар хүни...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-09 - Харамчийхны дууль

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

 

Д.Цоодол- Харамчийхны дууль

Айхавтар гар чангатай ах дүү 2 байлаа
Алдаж хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байжээ
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядна.
Үе дамжсан баян Харамчийнхны хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжинө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.
Хүүхнүүд нь дээлээ 3 наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Х...

Сэтгэгдлүүд (29) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 43 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн