Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-09-23 - Компъютерийн гар 00-ийн суултуураас бохир

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Английн хэсэн судлаачид Лондон хотын оффисуудаас хоолны хордлого үүсгэдэг бактер илрэх эсэхийг шалгасан аж_. Тэд нэг компаний оффисоос 33 ширхэг компъютерийн гарт шинжилгээ хийхэд дөрөв нь эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй, тав нь ажлын байрныхаа 00-ийн суултуур дээрхээс тав дахин илүү нян илэрсэн байна. Энэхүү судалгаагаар хэд хэдэн хүн ээлжлэн хэрэглэдэг компъютерийн гар өвчин тараах гол эх үүсвэр болдог гэнэ. Ажил хийж байхдаа хооллодогоос комъютерийн гар хоолны үлдэгдэлд бохирдож, нян өсөх таатай нөхцөл болдог. Мөн бие зассаныхаа дараа гараа угаах ёстой гэсэн энгийн дүрмийг зарим аж...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-22 - Өөрийнхөө сонирхдог зүйлийг цуглуулж, хайрлаж, хадгалж байгаасай

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 

Одоогийн хүүхэд хүнээ байж, компъютер тоглохоос өөр юм мэдэхгүй гэх үгс томчуудын амнаас их унадаг. Харин арван хоёрхон насандаа өөрийн гэсэн цуглуулгатай болж, өмнөө олон олон зорилго тавьсан нэгэн хүүтэй уулзлаа. Б.Өлзийхутаг энэ сард өөрийн бие даасан “Миний төрсөн жил- Дэлхийн шууданд” нэртэй марк, дугтуйн үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэрээр одоо хятад хэлний Үйцай сургуулийн долдугаар ангид суралцдаг юм.   

-         Яагаад марк цуглуулах болсон бэ?

-         Би өөрөө хулгана жилд төрсөн. Тэгээд төрсөн жилийнхээ зурагтай  маркыг 2005 оноос эхлэн цуглуулж, 2008 онд Монголын Филателийн...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-22 - Эрэлхэг тугалган цэргүүд хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөнө

Бичсэн: gereltuya

 

 “Жангар” хүүхдийн номын редакциас есдүгээр сарын 27-нд сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Бүтэн өдрийн турш хүүхдүүдийг үлгэрийн орноор аялуулах энэ арга хэмжээний тухай “Жангар” хүүхдийн номын редакцийн зураач Б.Нарантулгатай ярилцлаа.    

-          “Жангар” хүүхдийн номын редакцийн талаар танилцуулахгүй юу?

-          Манай “Жангар” хүүхдийн номын редакци 2006 онд байгуулагдсан. Одоо дэлхийн шилдэг үлгэрүүд таван цуврал ном гаргахаар ажиллаж байна. Хамгийн эхний ном нь “Ах дүү Гримийн үлгэрүүд” нэртэйгээр хүүхдүүдэд хүрсэн бол одоо “Ханс Кристиан Андерсе...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-22 - Messengereer...

Бичсэн: gereltuya
Өнөөдөр - Билгийн тооллын 15, ШОУ одтой, наргианч гахай өдөр. Өдрийн наран 5:22 минутад мандан, шөнө болтол жаргахгүй. 12 жилтнээ эерэг сайн харь гарагынханд сөрөг муу. Эе, эвээ ололцох, хамт олноороо шоудах, архи пиво уух, бөөнөөрөө цэнгэх зэрэг vйлнээ сайн. Гэртээ харих, яаран сандарч хамт олноосоо зугтах, шалтаг тоочих vйлд муу. Шоуны сайн цаг нь оройн 6-н цагаас хойш болой. Хол газар яваар одогсод Bar, Pub, Karaoke-г зориж Боргио зооглож биесээ энхрийлбэл зохино...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-20 - Яг л эцсийн зогсоол шиг...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Би яг л эцсийн зогсоол шиг. Хөл үймээнтэй хорвоогоос тасарч, хажуугаар өнгөрөх шинэ замын сүрд дарагдсан хуучин замын хажууд байх автобусны буудал шиг. Хаа нэгтэйгээс хүү нь ирэхэд ээж нь тосож үнсэх тэр агшныг амьгүй ч харж баясдаг, алсын замд явах гэж байгаа нэгнийг үдэн хамтдаа уйтгарладаг будаг нь халцарсан хуучны тэр зогсоол шиг...  Яг ийм л мэдрэмж...

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-20 - Хээрээр Гэр, хэцээр дэр*

Бичсэн: g84
хээрээр гэр, хэцээр дэр хийгчийн замнал
Залуу насны залруул ашгүй алдаа
Зам мөр, зөв буруугийн дундуур явсаар,...

хээр хөдөө онгож гандсан нүүр царай, зожгорсон бодол санаатайгаа уулын хэцэд тамхи угсаруулан нэрж суулаа. Ажлын завсар зайл-хайнд сумын төв рүү нэг ороод гарах зуур бага насны маань байдаг дурсамжийг сэдрээсэн салхин сэвшээ, хөдөөгийн нэгэн сумын намхан байшингууд дундуур татсан утас, шонгийн модны үзүүрт гунигтай ульж, салхин сэвшээ нэг ширүүссэнээ дахин цуцалтгүй үлээж, хэлгүй цагаан салхи он цагийн уртад бүүдгэртсэн дурсамжид хүрэх ямар нэгэн төд замыг зүрх дайруулан татна.
хааяагү...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-17 - Намрын дунд сарын 17

Бичсэн: gereltuya
... Он цаг дэндүү хурдан өнгөрчээ... Дахиад л гуниг... Гуниглахгүй ээ...  Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17. Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ... гээд л дуулаад, хуурдаад л сайхаан, сайхан. Гал голмтоо бадрааж байгаа бүх хосууддаа сайныг ерөөе...   НАМРЫН ДУНД САРЫН АРВАН ДОЛООН
 
 Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг
 Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?
 Дун цагаан шүдээ яралзуулан инээчихээд
 Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?
 Алиаласгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
 Арван тавны...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-15 - Цөөн хүн ашгийг нь хүртэх үйл ажиллагааг дэмжихгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай олон төсөл хөтөлбөрүүд манайд хэрэгжиж байгаа. “Тогтвортой амьжиргаа” төслийн нэгдүгээр шат 2002-2007 онд хэрэгжиж, энэ оноос эхлэн бүх аймаг сумдад дараагийн шат хэрэгжиж эхлээд байна. Энэ төслийн зорилго, баримтлах зарчим, хэрэгжсэний дараах үр дүнгийн талаар төслийн захирал А.Хашцэцэгтэй уулзаж яриллаа. 

-         “Тогтвортой амьжиргаа-1” төслийн үр дүн нь?

-         Манай төслийн эцсийн үр дүн нь тухайн орон нутагт нь очоод үзэхэд нүдэнд харагдахуйц байдаг. Зарим төслүүд нэг зүйл хийгээд тэрнийхээ талаар маш сайн их мөнгө хаяж рекламддаг, харин...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-15 - Хүн болгон өстөн мэт харагдаж байлаа

Бичсэн: gereltuya

Энэ оны долдугаар сард Их аврага Д.Дагвадоржийн дэвжээний багш Такасаго “Эцэг хүн ч гэсэн уйлдаг юм шүү”  номоо худалдаанд гаргасан бол  Их аварга Асашёрюү “Ёкозуна Асашёрү” гэдэг номоо есдүгээр сарын 2-нд Япон даяар худалдаанд гаргалаа. Өнгөрсөн жилийн тойргийн барилдаанаас чөлөө авсан үедээ эх орондоо хөл бөмбөг тоглоод явж байна гэж буруутгагдан, хоёр башё дараалан барилдах эрхээ хасуулж байх тэр үеийн сэтгэлийн дарамт, шаналал, зорилго гээд олон зүйлийн тухай номондоо өгүүлжээ.

“Араас нэгд нэгэнгүй мөшгих хэвлэл мэдээлэлийнхэн зэрэг хүнд дарамттай мөчид хүн бүхэн өстөн шиг харагдаж бай...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-15 - “Taspo” картгүй бол тамхи авч чадахгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Японы ямар ч ресторанд орсон үйлчлэгч нь угтан авч - Та тамхи татах хэсэгт орох уу? эсвэл татдаггүй юу? гэж заавал. Метро, өртөө, буудал, үзвэр үйлчилгээний газар ер нь хаа ч гэсэн тусгай тамхи татах хэсэгтэй. Зарим дэлгүүр, кофены газарт тамхи татахыг хориглосон байдаг. Сарын  сүүлчийн өдрийг тамхигүй өдөр болгодог баар, ресторанууд ч бий. 1900-аад оны эхээр тамхинаас болж гал түймэр гарах нь их байснаас Японд тамхи хаа сайгүй татахыг зөвшөөрөхгүй, харин зориулалтын газар бий болгож эхэлсэн юм. Эмнэлэг, онгоцны буудал зэрэг томоохон байгууламжад тусгай жижиг шилэн өрөөнд орж тамхи татах ёс...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 36 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн