Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-11-21 - Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн” тэр ахад баярлалаа

Бичсэн: gereltuya

Өглөө охиноо дагуулаад гэрээсээ гарлаа. Жавартай хүйтэнд жаахан охиноо хурдал, хурдал гэж яаруулсаар зам гарч нэлээд яаруу алхтал ард машины сигнал хангиналаа. Явган хүний замаар явж байхад гэсэн шүү юм бодоод, хяламхийвэл нэг ах “Наашаа суучих. Дөхүүлээд өгье” гэж байна. Охин маань ч түрүүлээд дэгдчихэв. Машинд суугаад таньдаг хүн мөн үү, биш үү гэж эргэлзлээ. Харин тэр ах “Өглөө болгон та хоёрын хөтлөлцөөд явж байгааг хардаг юм. Нэг удаа ч гэсэн хүргээд өгчих юмсан гээд л бодож байсан. Өнөөдөр гайгүй завтай байхад таарлаа” гэж ярьлаа. Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн” тэр ахад үнэхээр ...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-21 - Жингийн цуваа

Бичсэн: Boloroo
1. Нар бид хоёр
Жин үдийн наран өөрийн бүхий л илч халуунаа зөвхөн над дээр л тусгаад байгаа мэт намайг нойрмоглож ядаж байгааг  мэдсэн юм шиг улам илүү нозооруулхаар шийдсэн бололтой шараад л шараад л...ядаж байхад энэ тэмээний явдал нь хүртэл ядаргаатай нь аргагүй найган ганхана гээч.
Уг нь ч тэмээ унаад хэзээ ч дуусахгүй байх гэж бодмоор үргэлжилсэн их овгор, товгор, хотгор, гүдгэр толгодоо нүд салгалгүй ширтсээр, нөгөө л гэнэн бодлуудаараа өөрийгөө баясгаж, үе үехэн мягтайхан жуумалзан явах бол миний хийх дуртай ажилуудын нэг юмсан.
  Photo by TBLRT
/Dornogovi-Mandah sum/ Гэтэл нэ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-20 - Хэ хэ

Бичсэн: Boloroo
Хуучин бичлэгүүдээ хараад баахан гайхлааинээлээ. 2 жилийн өмнө анх блогоо нээчээл бичих гээл яараад л бдаг бснаа нэг хэсэг хаячихсан блаа.


Чи минь хүн хайр
Чихэр, чулуу...надад илгээсэн бүгд чинь
Амталмааргүй  тийм их бялуун

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-20 - Миний аз жаргал

Бичсэн: Boloroo

Гэгээнтэн бүрт өнгөрсөн үе бий
Нүгэлтэн бүрт гэгээрэлд хүрэх ирээдүй бий гэдэг үгийг санаад аз жаргалын эрэлд бэдэрсээр өнөөдөр л нэг оллоо гэсэн чинь маргааш дахиад л асуудал байдаг. Эцэст нь эргээд харахаар өчигдөрийн тэр асуудал маань харин ч жаргал минь бсан бхыг олж хардаг.


Photo by JBo Ah
/Gunjiin sum/

-Багшаа та яагаад ийм ухаантай юм бэ?
-Чи байгаа болохоор л тэр
-Багшаа та яагаад ийм жаргалтай юм бэ?
-Чи байгаа болохоор л тэр
-Багшаа та яагаад...?
-Тийм ээ ...
-Багшаа та яагаад төрсөн бэ?
-Чиний багш байх гэж тэр шүү дээ.
-Тэгүүл...?
-Бас л тийм.
-Я...

Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-19 - Хуулбарлагч би

Бичсэн: Boloroo
Тархины фитнесс Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд ...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-18 - Aldaagaa dahin neg uhaaraad uzev

Бичсэн: Boloroo
 Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг Тэнд миний хайрын шилтгээн байдаг Шулганах нь надад ятгын аялгуу шиг сонсогддог Тэр дуу миний сэтгэлийг хөглөдөг Даль жигүүр дээр нь би санагалзалаа тээж Даанч холын амрагтаа илгээдэг Дарь эхүүдийн найрнаас тэр минь халамцуухан гарч Далавчаа дэвсээр хүрэх шувуудыг угтан саравчилдаг аа Далайн зүгээс зөөлөн бүлээн салхи сэвэлзэхэд Даашинзны нь энгэр задгайран намирдаг Давс амтагдсан шорвог салхинд дайж илгээсэн Дасаж дурлахын хүслэнд минь шилбүүрдүүлэн зогсдог оо Сарнайн галбир мэт уран цагаан гараараа Саран, нарны гадаргыг өхөөрдөнхөн илбэд...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-17 - Өөрсдийгөө энүүхэн хүрээндээ битгий цоожил

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Гудамжинд явж байгаад хэн нэгнээс туслалцаа гуйхад тэр бүр зөвшөөрөхгүй юм. Магадгүй хэлний бэрхшээлээс болдог биз дээ гэснээр бидний яриа эхэллээ. Дөрвөн долоо хоногийн хугацаатай манай улсад томилолтоор ажиллаж байгаа Германы иргэн Карин Керн бидний амьдралын хэв маяг, ахуй, хүмүүсийн талаар ярьж байна.  

-          Манай оронд ирээд анхны сэтгэгдэл ямар байна?

-          Улаанбаатар их бохир хот юм гэсэн сэтгэгдэл төрж байна. Ирээд 21 хонож байгаа ч зам цэвэрлэж байгаа хүн олж харсангүй. Их олон байшин шинээр баригдаж байгааг, байшингуудын дундуур явахад их бэрхшээлтэй байдгийг өөрийн ...

Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-17 - Хүнд өөрт нь заяагдсан цорын ганц өмч нь бие

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Эрүүл байж өөдрөг амьдаръя гэвэл хоол унд, амсаж зүүхээс эхлээд олон зүйл дээр санаа тавих хэрэгтэй гэж ярьдаг. Гэсэн ч өөрийнхөө биеийн эрхтэн, түүний онцлог, ямар “хайр халамж” эзнээсээ хүсэн хүлээж байдгийг бид бараг мэддэггүй. Хүний биеийг бүрдүүлэгч эсээс эхлээд эрхтний системийн ажиллагаа, бүтэцийн тухай өгүүлэх “Хүний би” ном, DVD-ний хамт худалдаанд гарч байгаа аж. Уг номын орчуулагч, редактор Д.Энхзаятай ярилцлаа.

- “Хүний бие” гэсэн ном уншигчдын гар дээр очиж байна. Энэ номын онцлог, давуу тал нь юу вэ?

- Монгол хэл дээр хэвлэгдээд байгаа энэ төрлийн номну...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-14 - HELP !!!!!!!!!!!!!!!!!

Бичсэн: gereltuya Ангилал: HELP...

Гудамжинд хэн нэгэн танаас туслалцаа гуйвал та яах вэ?

Яарч байгаа учраас туслаж чадахгүй Ямар ч байсан туслана Хандлагаас нь шалтгаална Тухайн цаг үед би ямар байгаагаас шалтгаална Мэдэхгүй

 

Таныг завгүй байхад хэн нэгэнд зайлшгүй тусламж хэрэгтэй байгааг мэдвэл ажлаа хойш тавиад түүнд туслаж чадах уу?

Тэр хүн хэн байхаас хамаарна Хэн ч байсан туслана Чухал ажил учраас хойшлуулж чадахгүй Надад тэр хүн эргээд тус болж чадах эсэхийг бодно Мэдэхгүй

 

 

...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-14 - Инээдэм үү, эмгэнэл үү...

Бичсэн: gereltuya


Шүүгчид прокурорт асуулт тавьж, хариулсныг нь залруулан хэлж өгчээ

 

Нийслэлийн шүүхийн тэргүүн шүүгч Б.Сарантуяа: Ямар учраас энэ дөрвөн хүний хэргийг нэгтгэсэн бэ? (асуулт)

 

Прокурор Б.Энэрэл: Маш олон хэрэг байсан учраас хоёр хоёроор нь нэгтгэх чигийг дээрээс өгсөн (хариулт)

 

Шүүгч С.Бат-Эрдэнэ: Үймээнд оролцсон цаг хугацаа нь тохирч байгаа учраас хэргийг нэгтгэсэн гээд хариул л даа. Юун дээрээс өгсөн чиг гэж хэмээн залруулав.


Байшин барив. Хэдэн сарын дараа нурав. Шүүх хурал болж байна. Тоосгыг буруутгав.

-       Чамаас л болж энэ байшин нурлаа.

-       Би ямар ч хама...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 31 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн