. 2009-04-08 - ОЙ МОД ба ХЭРЭГЛЭЭ
- 2005 оны 6-р сарын 1-ний байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 19,0 сая га үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байгаа учраас манай улс дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу орны тоонд хамаарагддаг /БОАЖЯ/. Энэ тоо үнэн тоо гэдэгт үзэглэгч миний бие эргэлздэг.
- "Мянганы сорил"-ын зорилтод зааснаар 2015 он хүртэлх хугацаанд Монгол орны ойн сангийн нөөцийг 15% -д хүргэх зорилго тавин ажиллаж байна /Дэлхийн банк/.
- Модны ашиглалт мод ашиглалтын бүсүүдэд зөвшөөрөгдсөн тухайн жилийн хамгийн дээд хэмжээнээс дор хаяж 4 дахин их байна /Дэлхийн банк/.
- Засгийн газар, БОАЖЯ, түүний хэрэгжүүлэгч тамгын газруудаас Монгол орны модны хэрэгцээнд зориулан мод бэлтгэлийн компаниудад 1 жилд 200-800 м.куб нойтон модны зөвшөөрөл өгдөг. Зарим тохиолдолд 50 м.кубыг өгөх тохиолдол ч байдаг.
- Нэг ААНБ 24 цагт ойролцоогоор 4 машин мод боловсруулж зүсэх хүчин чадалтай. 1 машины тэвшин дэх бөөрөнхий мод 6-8 м.куб байх боловч тэдгээрийн ойд үлдээсэн үзүүр, ёзоор, мөчрийг оролцуулан тооцвол ойролцоогоор 10 м.куб. Өөрөөр хэлбэл 1 мод бэлтгэлийн ААНБ хоногт 40 м.куб мод зүснэ. Хэрвээ хавар намырн хуурайшилтын 6 сарын турш тэдний үйл ажиллагаа бүрэн зогсдог гэдэгт итгэх юм бол итгэл төгс ажиллах 6 сардаа 1 ААНБ 7200 м.куб мод бэлтгэдэг. Төр захиргаанаас зөвшөөрсөн мод бэлтгэх хэмжээнээс 9-36 дахин ихээр мод уулнаас огтолдог, бэлтгэдэг.
- Монгол улсын хэмжээнд яг хэдэн мод боловсруулах ААНБ байдгийг яг тодорхой хэлж үнэндээ мэдэхгүй юм. Миний мэдэж байгаагаар Хамгийн их нь Сэлэнгэ аймагт байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/ -ын төвд 10 орчим /тэдний дунд Монголын төмөр замын дэр мод бэлтгэх том үйлдвэр байдаг/, Мандал сумын V баг буюу Түнхэл тосгонд 10 сам рам бүхий ААНБ /би энд зөвхөн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ыг тоочиж байна. хулгайгаар мод зүсдэг хөрөөтэй хүмүүсийн тухайд бол би тоог нь гаргаж үнэндээ хүчрэхгүй/, За мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Бугант зэрэг сумдад зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй мод зүсдэг ААНБ, иргэд байгаа, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур сумдад мөн л байгаа.Хөвсгөл, Хэнтийн тухайдч гэсэн модны хулгай байдаг боловч зах зээлээсээ арай элслагдсан болохоор чихнээс хонх уях нь харьцангуй бага байна.
- Жилд бэлтгэх нийт модны 36-80%-ыг хууль бусаар бэлтгэж байна /Дэлхийн Банк/.
- Нийт бэлтгэгдсэн модны 65-80%-ыг зөвхөн түлээнд зарцуулж байна Дэлхийн Банк/.
- Харин насны хувьд шинэс 80-100, нарс 60-80 жил байдаг.
- Шилмүүст модны үрсэлгээг сайн арчилбал 2-3 жилийн дараа 3-4 см өндөр ургана.
- Шинээр 2007 онд батлагдсан ойн тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр огтолсон модны экологи эдийн засгийн хохирол 108000 төгрөгөөр давсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр заасан байдаг. Жишээ нь ЗИЛ-130 маркын ачааны автомашинаар тээвэрлэж буй цэвэр зүсмэл материалын хэмжээ 8-10 м.куб байдаг байна.
- Шилмүүст модны "ойн тухай хууль"-аар арга хэмжээ авах зөвхөн экологийн хохирлын хэмжээг 1 м.куб нь 36000-55000 мянган төгрөгөөр тогтоож өгсөн байдаг.
Иймэрхүү тоон дунд хэсэг эргээд үзвэл Монголын ойн сангийн тухай тодорхой төсөөлөлтэй болноо гэж бодож байна.
|
::
Найздаа илгээх ::
|
|
|
|
|