Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo

. 2009-4-15 - Гоо даль /тасалгааны цэцэг/

Ангилал: Сонирхолтой
Үртэй болгон ургаж, үндэстэй бүхэн цэцэглэх хавар цаг ирлээ. Арай гэж хотын утаа униар багасаж байгаа энэ цагт та бүхэн өөрөө өөртөө анхаарал халамж тавьж, гэртээ хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахгүй бол болохгүй цаг иржээ. Уушиг цэнэглэж, агаар сэлбэх энэ удаагийн цэцгийг бид бүхний танил ГОО ДАЛЬ хэмээх үзэсгэлэнт цэцгээр эхлүүлж байна. Энэ төрлийн нийтлэлийг би завтай цагаараа цуврал болгон та бүхэнд хүргэх болно.

     Энэ бол Өмнөд Африкийн намгархуу газар ургадаг ишгүй, өвслөг, олон наст, булцуурхуу үндэслэг ишт ургамал юм. урт бариултай 30-40 см урт зүрхэн буюу суман хэлбэрийн тод ногоон өнгийн навчис нь үндэслэг ишээс гарсан байна. Шар, цагаан, ягаан өнгийн цэцгүүд нь нарийн урт боргоцой баг цэцэг үүсгэн бөөгнөрч юүлүүр байдалтай хуйларсан дагавар навчаар хүрээлэгдэн оршино. Цэцэглэх  иш нь навчгүй, 80 см ба түүнээс ч өндөр байж болдог. Өвөл цэцэглүүлж цэцэг багцлахад хамгийн тохиромжтой ургамал юм.

     Зун долдугаар сард усалгааг багасгасаар зогсоож ичмэл тайван байдалд оруулан, үндэслэг ишийг нь хуурай сэрүүн байранд сар хадгалсаны дараа дахин гүехэн суулгаж усалгааг бага багаар ахиулсаар эрчимтэй хэмжээнд хүргэнэ. Сарнимал тод гэрэлтэй нөхцөлд сайн ургах бөгөөд хагас сүүдэрлэлтийг ч сайн тэсвэрлэнэ. Жилийн ихэнх хугацаанд усалгааг хангалттай их хийж, цэцэглэсний дараа дээр дурдсанаар усалгааг аажмаар зогсооно. Цэцэглэх хүртэл нь савны доод хэсгийг устай саванд суулгах, усаар шүршиж агаарыг чийгтэй байлгах хэрэгтэй. Намар өвлийн улиралд целсийн 10-12 хэмд байлгаж, цэцэглэх иш үүсэхээс эхэлж 14-16 хэм дулаахан нөхцөлд байлгана. Ширэгэн, навчин хөрс, хүлэр, ялзмаг, элсийг ижил хувиар хольж бэлтгэсэн (pH 5.5-6.0) хөрсөнд ургуулж намар азотын, арадугаар сараас фосфор, калийн нэмэлт бордоо өгч ургуулна. Гоодалийг үр болон эх ургамлаас салгасан өлөөр үржүүлдэг.


  
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2010-4-13 -

Бичсэн: enkhvvsh
mash oilgomjtoi goy bichjee. tsetseg bur ooriin ontslogtoi shinj chanartai bdag sguudee eniig n bichsen bol uneheer goy boloh blaa amjilt!
. Шууд холбоос


widgeo

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Бичлэг: 3 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant